9-12 насны сурагчдын дунд шүд угаалтын олимпиад зохионо

2022/11/02

Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн Налайх дүүрэгт болох талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, Налайх дүүргийн Эрүүл мэндийн газраас мэдээлэл хийлээ. 

НЭМГ: Шүд унадаг, эргээд ургадаг гэж эцэг, эхчүүд ярьдаг. Тийм учраас шүд нь өвдсөн тохиолдолд эмчлүүлдэггүй. Гэтэл шүд маш олон халдвар дамжуулж байдаг. Үүнээс хамгаалах хамгийн амархан арга бол шүд угаалтын тэмцээн юм байна гэж бодож энэ уралдааныг эхлүүлсэн.

Хүүхдээр дамжуулан гэр бүлийг давхар зөв дадалд сургаж байна. Аав ээжийгээ та шүдээ угаа гэх шаардлага тавих зэргээр жишиг тогтсон. Тийм учраас үүнийг нутагшуулах, зөвхөн оо, сойзоор амны хөндийгөө ариутгаад цэвэрлээд яваасай гэж хүсэж байна. Хүн 60 настайдаа 20 шүдтэй байхын тулд хүүхэд наснаас нь эхлээд шүдийг хамгаалах хэрэгтэй.

Энэ сарын 4-нд Налайх дүүрэгт 30 багийн 240 хүүхэд оролцсон тэмцээн болно. Үүнээс 1,2,3 дугаар байр эзлүүлнэ. Мөн багаа сайн бүрдүүлсэн багш болон сургуулийн эмч нарыг шалгаруулна.

Мөн шүдээ ломбодуулаад байгаа ч цоороод байна гэж хүмүүс их ярьдаг. Хүүхдийн сүүн шүд унаж байнгын шүд ургах үед зөв дадал суулгаж өгснөөр шүдний цоорол үүсэхээс сэргийлэх боломжтой. 

Энэ удаагийн тэмцээнд 4-7 дугаар анги буюу 9-12 насны хүүхдүүдийг оролцуулах аж. Нэг баг найман хүнтэй байх бөгөөд оролцох хүүхдүүд шүдний цооролтгүй ёстой" гэв.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.135.231
    2022/11/03

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.9.40.222
    2022/11/02

    Haha

    Хариулах