Э.Цэрэндолгорыг гэм буруутайд тооцож гурван сараар зорчих эрхийг хязгаарлалаа

2022/11/07

Цэнхэр үст цэрэн буюу Э.Цэрэндолгор нь бэр тэмээчин Н.Байгалмааг нас барах үедээ өөр залуучуудтай байсан гэх мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавьсан. Тэгвэл уг мэдээллийг худлаа, бусдын нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр талийгаач Н.Байгалмаагийн ээж Э.Цэрэндолгорыг шүүхэд өгсөн. 

Уг хэрэгт холбогдох шүүх хурлаар Э.Цэрэндолгорыг гэм буруутайд тооцож гурван сарын хугацаатай зорчих эрхийг нь хязгаарлалаа. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогдуулан Э.Цэрэндолгорт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2106 03343 0780 дугаартай эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шүүгдэгч Э.Цэрэндолгорыг гэм буруутайд тооцож, 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.255
    2022/11/08

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 98.169.34.70
    2022/11/07

    Ene yostoi buzar avgai, holuur yavah ni olziitei

    Хариулах
  • 209.95.56.51
    2022/11/07

    Shulmas emgen avgai!

    Хариулах