Д.Сарангэрэл: Эмэгтэй хүнд эр бяраа гаргадаг нийгэм болжээ

2022/11/08

ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнийн олон улсын хуралд оролцох үеэрээ үе хоорондын ялгааны талаар хэлсэн үг олон нийтийг ихээхэн талцуулаад байна. Тэгвэл уг асуудалд ядуу айлуудыг "УЛНЫ АЙЛ" гэдэг хэмээн хэлж сайдуун суудлаасаа буусан Д.Сарангэрэл уг асуудалд байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр цахим хуудсандаа "Хэдэн өдөр Цахим хөгжлийн дэд сайд эмэгтэйг сошиалаар урж тасдах шахаж байна. Эмэгтэй хүнд эр бяраа гаргадаг цаг иржээ. Соронзон захирал, Энхцэцэг эмч ч золиос болсон. Сайдын суудалд эргэж очих гэж энэ далимаар үг хэлж байгаа зүйл огт байхгүй. Энэ болоод өнгөрсөн асуудал. Би албан тушаалд үхэн хатдаг өчүүхэн амьтан биш. Сайдаар ажиллах саналыг Ерөнхий сайдууд маань надад тавьж байсан.

Харин 2008 оноос хойш улаан шугам татаж, орлогоороо зурааснаас доогуур байгааг нь "улны айл" гэж яам нь, статистикийн газар нь нэрлэсээр ирснийг эсэргүүцэж, улны айл, зорилтот бүлэг гэх мэт янз бүрээр нэрлэхээ больж, ядуурлаас гаргах бодит үйл ажиллагаа явуулах ёстой гэж хэлснийхээ төлөө ажлаа өгсөн анхны хүн. Харамсалтай нь миний хэлсэн үгийг тогтож сонссон бас ойлгосон хүн үгүй. Сошиалд хөтлөгдсөн. Харин Ж.Сүхбаатар сайд : - Та " улны айл " гэдгийг эсэргүүцсэн юм байна лээ шүү дээ гэж л хэлсэн . Дотроо хэрэглэдэг бүр цаасан дээр буулгаж ашигладаг энэ үгээ бүгд нуудаг байсныг ил гаргаснаараа би буруудсан. Сэтгүүлч хүн , тэр дундаа тангараг өргөсөн түшээ ийм зүйлийг нууж таарахгүй. Ер нь бодит байдлаа мэдэхгүйгээр бодлого, төлөвлөгөө гаргаж ажиллах боломжгүй. Тиймээс бид 30 жил ядууралтай тэмцэнэ гэж хоосон лоозогнож үр дүнд хүрээгүйн эмгэнэлийн учир энэ. Бүс нутагтаа ядуурлаа хамгийн бага бууруулсан орноор манай улс одоо нэрлэгдээд байна. 14 жил анхан, дунд шатны ажилтнууд нь ядуурал гамшгийн хэмжээнд очиж, шинэ нэр томъёо гаргах хэмжээнд хүртэл доройтсоныг мэдэхгүй , ойшоохгүй, ажлынхаа гүн рүү орохгүй дээгүүр дэвж, дүр эсгэсээр хугацаагаа дуусгасан сайд нар ч байна. Үнэнийг илчилж, ядууралтай бодитоор тэмцэж, үе шаттай үр дүнд хүрэхээр 6 зорилт тавьж танилцуулсан маань олон хүний ашиг сонирхлыг хөндсөн бололтой юм билээ.
-Өнөөдөр ажил, орлогогүй айл өрхөө анхаарч байгаа хүн байна уу. 1520 айлыг ядуурлаас гаргах бэлэн боломжийг яагаад ашиглахгүй байнаа ???
-Өдөр бүр улны айлуудыг сонгож байгаа тухай ярьж байсан Хишигбаяр дарга маань сонголтоо хийж дуусаагүй л байна уу. Хүмүүсийн тэвчээрийн хүлээс нь тайлагдаж байгаа шүү !!!
- Улаанбаатарт 20 тэрбум, хөдөө орон нутагт 28 тэрбум төгрөгийн хүүгүй болон буцаан төлөхгүй нөхцөлтэй зээлийг өрхийн болон жижиг бизнес хийх хүсэлтэй хүмүүст олгох ажил яагаад эхлэхгүй байна вэ ???

Гайхаж байна шүү. Шинэ сайдад анхааруулахад ард, иргэдэд очих энэ мөнгө аль нэг банк дээр жил эргэлдэж хүүг нь банк, яамны бүлэглэл хувааж авдаг. "Хүмүүсээ сонгож байна" гэдэг тайлбартай цаг хождог гэсэн мэдээлэл бий !!!

Үнийн өсөлтөд ард түмэн юу юугүй сөхөрлөө. Одоо хүүхнүүдээ ангуучлах бус ардаа асрах цаг. Обунагийн асуудал ядуурлаас чухал биш. Би Орост төгссөн бас 60-аад оных. Надад гомдолтой зүйл алга. Боловсролтой, чадалтай, хар хоргүй, ааш ааль сайтай сайхан эмэгтэй байна лээ Болор -Эрдэнэ. Залуу хүн алдаа байвал засаад л явна биз. Цахим шилжилтэд энэ эмэгтэйн мэдлэг ухаан, хүч чадлыг ашиглах хэрэгтэй.
Ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээн дээр улс орон тогтоно. Ертөнцийн жамыг хэн ч өөрчилж чадахгүй. Манай дарга нар одоо сошиалаар биш толгойгоороо ажилла. Эс бөгөөс ээлж чинь ирнэ гэдгийг сана" гэжээ. 







Сэтгэгдэл (23)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 172.58.138.78
    2022/11/11

    Улны айл гэдэг юм байна тэгэж хэлмээргүй байна. Ядуу өрх гэдэг, тиймээс ядуу өрх гэж ярьж байя гэсэн юм биш үү?

    Хариулах
  • 202.9.46.132
    2022/11/09

    Энэ албан тушаалын амтанд орсон Сарангэрэл хүүхэн сайдын суудлаа санаад үхэх нь ээ.

    Хариулах
  • 213.87.163.223
    2022/11/09

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 64.119.26.242
    2022/11/08

    Тэнэг балай авгай огт буруугаа ухамсарлаагүй л байна. Энэ балай авгайг Монголчууд минь ахиж хэзээ ч битгий сонгоорой.

    Хариулах
  • 139.5.219.45
    2022/11/08

    Улны айл гэж хэлэхдээ хэзээ хэлэх байсан бэ гэж бодох байсан юм. Үүнтэйгээ зэрэгцээд тэр олон хүн үсчин болж, үсчний эд зүйлээр хангах гэж ярьсан чинь бүр тэнэг болгосон гэж боддог

    Хариулах
  • 202.126.89.223
    2022/11/08

    Манай нийгэмд үг хөөцөлдөх л ажил байгаа гэж үү цаана чинь ард түмэн ядуугийн ядуу хэцүүхэн амьдарч байна Сарангэрэл сайд л үнэнийг нь хэлсэн болохоос

    Хариулах
  • 66.181.161.111
    2022/11/08

    Hohni humusig dorj uzchhed,uur chini hurle geed yah yum,davarchihsn n n

    Хариулах
  • 64.119.20.20
    2022/11/08

    baisgeed l ter ugee bn bn hereglehiin boliodoi . zugeer ter tuhai dursahgui amidraliig ergej uhraajgui bj boldogguimuu neg asuudal yarihiin dalimd ... daxin daxin yarihiim

    Хариулах
  • 64.119.16.108
    2022/11/08

    Ер нь бол тийм . Ажил хийсэн , хийх гэсэн эмэгтэйчүүдээ нухчин дарж байгаа ш дээ. Энэ нэг эмэгтэйчүүдий байгууллага гэж нэг унтарсан газар байнаа. Нэг ширүүн нүдтэй хүүхэн байдаг л гэсэн. Ёстой нэг сайн ажилладаг олон нийтийн ганц байгууллага байсан юмсан

    Хариулах
  • 59.153.115.182
    2022/11/08

    Хүний хэлсэн үгийг зөв ойлгохгүй байгаа хүн ОРК-оос ялгаа юу вэ? Манай нийгэм хотын харьяалалтай оркуудаар дүүрчээ. Сарангэрэл гуайн үгийг яг одоо тайлбарлаж байгаагаар нь ойлгосон. Улны гэдэг үгийг Сарангэрэл гуай хэлээгүй харин шүүмжилсэн оронд нь эмзэг бүлэг гэж хэлцгээе гэсэн. Манай хотын оркууд харин Сарангэрэл тэглээ гээд малтаад байсан. Мал ч та нараас дээрдээ.

    Хариулах
  • 59.153.115.182
    2022/11/08

    Har mass medeeleliig ter tusmaa ugiig unshaad sonsood oilgohoo baisan tsag. Zarim ni hun yamar utgaar helj baigaag oilgodoggui dairch davshilna. Bolor-erdene-ii huvid bolson process-g l tailbarlasan. Tiim sots uyiin ahmad ajlitanuud ugaasaa baigaa ni batalgaatai. Enend unduitsahiin orond oorsdiigoo hogjuuleh talaar bodoh ni ch daanch ugui.

    Хариулах
  • 202.9.40.243
    2022/11/08

    Гатан ижийгийн хонзогнол тайлагдах болоогүйн байх даа

    Хариулах
  • 192.82.80.7
    2022/11/08

    Дандаа эмэгтэйчүүд л дайраад байгаа шүү дээ

    Хариулах
  • 202.126.89.79
    2022/11/08

    Al awgai mini zgr zail

    Хариулах
  • 66.181.176.17
    2022/11/08

    Далимд нь хонзонгоо илчилж тайвшрав. Алдарт Соронзон авгайг ч өмөөрөөд авлаа. Болорэрдэнэ та 2 бол Ү.Х зөрчиж ав түмнээ доРомжилсон нь гарцаагүй үнэн.Алдаагаа засаж байж төрд ажилла.

    Хариулах
  • 202.55.188.107
    2022/11/08

    Гатан ээж, боов оюунчимэг нар шиг эрх тушаал луйвард гаршиж нийгэмд залуусд маш муу үлгэр дууриал үзүүлэгсэд цөөрөөсэй билээ.

    Хариулах
  • 66.181.161.44
    2022/11/08

    yanhanuud

    Хариулах
  • 64.119.20.29
    2022/11/08

    За даа Ам ангай лаа бол алдаж бллохгүй үе ирсэнииг мэдэр ч яв хүмүүс ээ. Үгнии алдаа маш их болсон бна. Ам бөх бол амь бөх гэдэг шүү. Залуус минь

    Хариулах
  • 202.126.88.204
    2022/11/08

    Жамаараа зүй тогтлоороо дэлхий эргэж байна. Анх удаа л хүн болж төрсөн. Алдах онох юу гэсэн үг юм.

    Хариулах
  • 66.181.183.145
    2022/11/08

    яасан алдаагаа засч чаддаггүй мэдрэмжгүй юмбэдээ

    Хариулах
  • 122.201.22.41
    2022/11/08

    галт тэрэг аль хэдийн хөдөлчихсөн, одоо гоншигонож, олон юм ярихын оронд олон түмний өмнө юу ярихаа сайн бодож бай

    Хариулах
  • 103.57.93.53
    2022/11/08

    Төрийн сайд хүн алдаж болдоггүй юмаа! алдаж болдоггүй юм! Үүнийг мэдэхгүй байна гэдэг нь та зүгээр л цүнх баригч байсныг чинь гэрчилж бна. Фаашид таны доромжлолыг өршөөхгүй!

    Хариулах
    • 64.119.23.10
      2022/11/08

      Ёстой үнэн