Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эгипет Улсын Шарм Эль-Шейх хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхий сайд Петр Фиалаг хүлээн авч уулзав.
Ерөнхийлөгч Монгол Улс Европ дахь чухал түншийн нэг Бүгд Найрамдах Чех Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Уулзалтаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, боловсрол, байгаль орчин зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа “Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн хүрээнд ойн менежментийн салбарт идэвхтэй хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.163.223
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах