ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

2022/11/08

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өнөөдөр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлсэн талаар мэдэгдлээ.

Б.Болор-Эрдэнэ: "NextGen Government буюу шинэ үе хуучин системтэйгээ нүүр тулж, зөрчилдөж байгаа нь үнэн.

Өөрчлөлт өвдөлтгүйгээр ирдэггүй гэдгийг ч ойлгож байгаа.

Миний хувьд салбарынхаа болон олон хүний дэмжлэг, оролцоотойгоор И-Монголиаг хийх гэж, агентлагаа яам болгох гэж, салбараа томруулах гэж энэ хугацаанд бүх хүчээ зарцууллаа. Ингэхдээ алдаа оноо гаргасанд та бүхнээсээ уучлалт хүсье.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамт олон минь, Цахим хөгжлийн яамны хамт олон, И-Монголиагийн хамт олондоо чин сэтгэлээсээ баярлалаа. Бид хамтын зорилгодоо нэгдэж үнэхээр их хөдөлмөрлөсний үр дүнд өнөөдөр цахим шилжилт ид хийгдэж байна.

Сүүлийн хэд хоног улс төрийн зохион байгуулалттай дайралт, хуучин системийн завхрал, хуурамч мэдээлэл, ХАРЛУУЛАХ ТЕХНОЛОГИ, авилгажсан системийн цохилтыг яс махандаа шингэтэл ойлгож мэдэрлээ. Мөнгө, ашиг сонирхол, эрх мэдэл байхад хэнийг ч зохион байгуулалттайгаар яллаж болдог юм байна!

Энэ систем дотор албан тушаалдаа хорогдоод үлдвэл дасаж, бугширсан системийн нэг хэсэг болохоос өөр аргагүй. Гэхдээ энэ хуучин системийн завхрал оршсоор байгаа үед та бидний хүсээд байгаа өөрчлөлт хэзээ ч хийгдэхгүй. Ганц дайчин ганцаардахгүй биш ганцаарддаг гэдгийг мэдэрлээ.

Тиймээс би дэд сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлснээ мэдэгдэж байна. Гэхдээ энэ бугширсан 30 жилийн системд бууж өгч байгаа юм биш шүү!!! Харин ч тэмцэнэ. Тэмцэхдээ илүү эрх чөлөөтэй тэмцэнэ! Илүү олон залуучуудтай хамт тэмцэнэ!

Өөрчлөлт өнөөдөр биш гэхэд маргааш заавал ирнэ.

Өөрчлөлтийг өөр хандлагатай шинэ үе авчрах л болно.

Миний хийж бүтээсэн ажлыг дэмжсээр ирсэн, шүүмжилсээр ирсэн та бүхэнд баярлалаа" гэжээ.  




Сэтгэгдэл (30)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.27
    2022/11/10

    Nuhurtei bol huuhedtei bol, yuun license zarah

    Хариулах
  • 66.181.160.14
    2022/11/09

    Улс орондоо илүү ихийг хийгээрэй муу бодолтой муу үйл хийж байгаа хүмүүс өөрсдөө ул болох цаг ирнээ

    Хариулах
  • 103.212.116.13
    2022/11/09

    Сайд байхад арай л хөөрхөн сайхан байсан байх. Зүгээрээ илүү амжмлт ирнээ

    Хариулах
  • 59.153.87.227
    2022/11/09

    Захиалагчид санасандаа хүрлээ. Хийе бүтээе гэснийгээ өөрөөсөө илүү гарчихна гэсэн явуулгаар хар массыг ашиглан байж явууллаа даа . Хир цаашаа явахыг нь харах үлдлээ.

    Хариулах
  • 183.177.99.230
    2022/11/09

    Энэ тэнэг мулгуу Үхэр Монголчууд өвөг дээдэс гэх шиг харахуйн Феодал зангаа хэзээ ч тавихгүй юм аа Өнөөдөр Монгол Ардчилал эрх чөлөө чөлөөтэй байгаадаа Америкин нэгдсэн улсад насан туршдаа өртөй гэдгээ мартаж болохгүй за

    Хариулах
  • 66.181.186.70
    2022/11/09

    Хуучин нь Ул болж шинэ нь Зул болж бхйх тухай Өвөг дээдэсийн онч мэргэн сургааль байдаг. Үүниыг даанч ухаарч оылгож хэрэгжүүлдэг Удирдхгч алга болжээ.Шинэ үеийхэний харьжсан сэтгэлгээ хүнлэг бус чанар хүмүүжил л шинэ цагийн завхрал болчихоод бгаад гол учир шалтгаан бна уу даа.Бага дээр нь нийтээрээ шүүн хэлэлцэж таслан зогсоож байх зөв. Нэг хүний үйлдэл бус нийгмээрээ тийм бурангуй руу явчих гээд бнаа

    Хариулах
  • 213.87.163.223
    2022/11/09

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.55.188.113
    2022/11/09

    Энэ харлуулах технологийг чинь танай намын ах нар чинь чадамгай зохион байгуулалттай хийгээд сурсан улсууд, Хэрэг хийгээгүй хүнийг ч хэрэгтэн болгоод шоронд хийчихдэг. Чи харин азтай хүүхэн байна. Их удвал шоронд ч орж мэднэ. Залуу хүн байна хойшид сайн бодож байж ажилд орж байх хэрэгтэй. Нэг л мэдэхэд хэрэгт орно шүү. Танай намын үндсэн технологи шүү. Мэдэж ав.

    Хариулах
    • 183.177.99.230
      2022/11/09

      Та нар больж үз харин ч тар нар Капиталист системийн ачаар хэмжээлшгүй их баян цатгалан болсон байх шүү өнөөдөр Капиталист Монгол агуу их Америкийн ачаар эх орон нь хэмжээлшгүй их баян цатгалан байгаа гэдгээ мартаж болохгүй хэрэв зээ Монголчууд 1990 онд Капиталист систем ороогүй байсан бол яг л цеодал чигээрээ үлдэх байсан

  • 202.126.90.112
    2022/11/08

    Обуна залуу хүн алдаа гаргасан, гэхдээ хийсэн юм нь их. олон улсын индэр дээр улс орны дотоодын асуудлын талаар, хөрш орны талаар таагүй зүйлсийг илтгэлд оруулдаг туйлын буруу.хичнээн ардчилсан гэх орон боловч таны хэлсэн үг Монгол төрийг төлөөлж байгаа. Үе үеийн сайдууд олон улс орноо төлөөлөн хэлэх үгээ хянуулдаг байсан нь их учиртай юм. Залуу хүн алдаа гаргаа л биз биш. Ийм зорилготой алдааг зочид төлөөлөгч дэлхийн ард түмэн сонсож байсан. Ам алдвал барьж болохгүй. Цаашид залуу удирдагч нарт том сургамж болжээ.

    Хариулах
  • 202.21.109.110
    2022/11/08

    Ер нь бол Обуна-н зөв ,тэр үнэнийг хэлсэн үнэн хаана ч үнэ цэнэтэй байх ёстой, соц үеийн хоцрогдсон арга барил заваан үзэл суртлаар хүмүүжсэн хүмүүс одоо зүгээр зайгаа тавьж гэртээ амар жимэр суу, энд тэндхийн хороо хот, засаг төр хэсүүчлэнд хор хов хутгаад явахаа боль, эднээс шид гарахгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсоон

    Хариулах
  • 202.126.90.30
    2022/11/08

    Ярих хэлэх бүхэн хүний хүмүүжил, ёс зүйг илэрхийлдэг.Буруугаа хүлээхийн оронд,ийм тайлбар хийж байх ч гэж дээ!

    Хариулах
  • 66.181.183.145
    2022/11/08

    чамайг л хүмүүжүүлэх гэж шүүмжилсэн юм л даа.хүссэн ч хүсээгүйч цахим ертөнц дэлхийд ноёрхоод ирлээ.чиний хэрэг огт алга.яагаад гэвэл мэдлэг боловсрол доголдолтой ёс зүйгүй ганц хүн нийгмийг сүйрүүлдэг аюултай

    Хариулах
  • 202.126.90.104
    2022/11/08

    Айлын эрх охины үг хэрэггүй ээ, зүгээр л цаашаа...

    Хариулах
  • 192.82.77.209
    2022/11/08

    Sarangerelees 100% deer ajillal baisan ym.

    Хариулах
    • 202.126.90.112
      2022/11/08

      Үнэн

  • 103.229.120.6
    2022/11/08

    Орост боловсрол эзэмшсэн ахмад, дунд үеэс уучлал гуйхын оронд огт өөр юмаар (хүн бүрийн мэддэг зөвшөөрдөг системийн гажуудлыг бамбай болгож) өөрийгөө зөвтгөх боломжгүй ш дээ. Системийн гажуудлыг ярилаа гэж чамайг буруутгасан хүн байхгүй.

    Хариулах
  • 202.126.90.48
    2022/11/08

    Тэмцэхдээ юуг яаж өөрчлөх монгол хөгжлийн хурдыг яаж нэмэх ямар үр дүнд хүрэхээ эрхэм хатагтай Та хэвлэлээр танилцуулаач Монгол улс хөгжин дэвших бүх суурь тавигдсан гэж бид инженерүүд үздэг юм ахмад үеийнхэн бид одоо 70 80 нас хүрлээ бидэнд 60 70 80 90 ОНУУДАД ХИЙСЭН БҮТЭЭСЭН АЖИЛ БИЙ ТЭР АЖЛАА Танд танилцуулж болно Танд Монголоо хөгжүүлэх хувь хүний төлөвлөгөөтөө танилцая уул уурхайн инженерүүдийн төлөөлөл

    Хариулах
  • 139.5.218.69
    2022/11/08

    Zuv temtseed bai Amjilt Harin hel yariagaaraa busdiig doromjloh gujirdeh asuudal baij bhgui eee

    Хариулах
  • 64.119.26.242
    2022/11/08

    Балай авгай хэл амаа мэдэж ярьж бай. Одоо Монголын Оросод боловсрол эзэмшсэн боло Оростой холбоотой ажил хийдэг бүх хүнээс уучлал гуйгаарай.

    Хариулах
  • 202.126.89.18
    2022/11/08

    Дээд үе рүүгээ нулимах хэрэггүй богино ухаант эм обуна эбуна Ирээдүй чинь чамайг их буугаар буудна

    Хариулах
  • 64.119.25.102
    2022/11/08

    Өрөгдлөө өгсөн нь нэр төрөө авч гарах гэсэн ядарсан арга өөр юуч биш

    Хариулах
  • 202.126.89.178
    2022/11/08

    Хамрын доор хагархай бгаа гэсэн шиг хамаагүй донгосож болохгүй л дээ ялангуяа төрийн өндөр албан тушаалд байгаа хэнбугай ч тэр.Одоо хэнд гомдоллохов эргэж ирээд хэрэггүй шүү.

    Хариулах
  • 202.9.41.24
    2022/11/08

    Нэг үлгэр байдаг даа.ахмадуудаа сүүл ам руу нь Хийдэг..... тэр үлгэр шиг л юм боллоо. Эргэж ирээд хэрэггүй байхоо .

    Хариулах
  • 66.181.160.18
    2022/11/08

    ahmad uee ad uzeh n yoszuiguinh , magadgui aav eejiigee ch ad uzdeg biz , iim hun turd tushig bolohguiee!

    Хариулах
  • 103.229.121.233
    2022/11/08

    Байнга дэижиж байсан цаашид бүр их дэмжинэ.

    Хариулах
    • 66.181.177.224
      2022/11/08

      уул нь зөВ БАЙСАН НАСААРАА АЛБАН ТУШААЛД БАЙХ СОНИРХОЛТЙ ХӨГШЧҮҮЛ БГАА БАС МЁСТЭЭ ҮР ХҮҮХЭДДЭЭ ҮЛДЭЭХ ТЭРНЭЭС БИШ БҮХ ХӨГШЧҮҮЛИИГ ҮХЭЭСЭЭ ГЭЭГҮЙ БЛГҮЙ ДЭЭ ЦАГ ХУГЦААГ ӨӨРЧИЛ ЭНЭ БАЛАЙ БАЙДЛААСАА ГАРАХ ЮМСАН ДАА ЗАЛУУЧУУДЫГ ДЭМЖНЖ

  • 59.153.115.182
    2022/11/08

    Emongolia suuliin 30 jild ene ulsad hiigdsen tsoohon heden heregtei zuilsiin neg bsn. Bayarlalaa

    Хариулах
  • 103.26.194.176
    2022/11/08

    Богинохон зайнд өндөрт нисээд болчимгүй үгнээсээ газарт унахын өвдөлт чанга л бдг юм. Залуу хүн өширхөх биш тунгааж явбал алсдаа чамд хэрэгтэй. Хол явах л хүүхэн байсан юм.

    Хариулах
    • 103.212.116.13
      2022/11/09

      Гоё хэллээ. Урам ташуур хоёрыг зэрэг шавхуурдлаа.