Д.Амарбаясгалан: Э.Одбаяр нарын хоёр өөр үйлдлийг нэгтгэн шалгаж, ял оноосонд гайхаж байна

2022/11/09

МАН-ын ЕНБД буюу ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө шүүхээс ял сонсоод буй” Э.Одбаяр нарын талаар өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.

Д.Амарбаясгалан: "Иргэн Э.Одбаяр нь 2021 онд Дорнод аймагт болсон ослын талаар сошиал орчинд мэдээлэл түгээхдээ тус ослыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамааралтай хүн үйлдсэн хэмээн хүнд гэмт хэрэгт гүтгэсэн. Уг асуудлаар МАН-ын Хууль эрх зүйн хэлтсээс Цагдаагийн байгууллагад хандаж үнэн мөнийг тогтоолгох хүсэлт гаргасан байдаг.

Уг гомдлын талаар өнөөдөр анхан шатны шүүхээс шийдвэр гарчээ. Уг шийдвэр нь гарахдаа анх гаргасан гомдол дээр иргэн Э.Одбаяр нарын холбогдох Хорих 461-р ангид хууль бусаар нэвтрэн орсон гэх хэргийг нэмж, хамтад нь шалгаж шүүхийн шийдвэр гаргасан байна. Дээрх тусдаа хоёр хэргийг Прокурорын шатанд нэгтгэж нэг хэрэг болгон шалгаж, улмаар өнөөдөр шүүхийн шийдвэр гарсан нь бидний гайхлыг төрүүлж байгааг хэлэх нь зүйтэй.

Монгол ардын нам NoWar, NoNaadam хөдөлгөөний эсрэг болон хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, жагсах цуглах эрхтэй холбоотой асуудлаар шүүхэд гомдол гаргаагүй бөгөөд хувь хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсах цуглах эрхийг хүндэтгэх болно. Ардчилсан нийгэмд хүний эрх нь бусдын эрх, нэр хүнд, нийтийн эрх чөлөөгөөр хязгаарлагдах учиртай билээ" гэсэн байна. 




Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.90.139
    2022/11/10

    Манай монгол эрчүүд авгай хүүхнүүд шиг хов жив ярьдаг болоо юу нөгөө эр хүний ноён нуруу хайчээ вэ

    Хариулах
  • 213.87.137.19
    2022/11/10

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 176.66.87.78
    2022/11/09

    Шорон луу дайрч ялтан оргуулбал шууд буудна ,аль ч улсад...

    Хариулах
  • 192.82.86.112
    2022/11/09

    Хэргийг нэгтгэж шийдвэрлэдэг хуультай. МАН-ын даргын нэхэмжлэлтэй гээд тусгаарлан шийдвэрлэвэл харин хууль зөрчсөн болно. Буруу л ярьж бөйна

    Хариулах
  • 202.131.225.242
    2022/11/09

    Шүүх хуралд нь намыг төлөөлсөн ч гэнэ үү, бас нэхэмжлэгчийн өмгөөлөгч ч гэнэ үү ёстой бүтэхгүй, 2-лаа Амарбаясгалангийн бөгс долоогч, хамаг балиар юмнуудыг нь хийж өгдөг гарууд гэсэн ш дээ. Амарбат гэж энд тэндэхийн гайгүй цалинтай компани байгууллагуудын ТУЗ-д хараат бус гэж зүгээр сууж, цалин шимэгчилж амьдрагч, Эрхэмбаатар бас адилхан. Энэ 2 нь 2-лаа Хөгжлийн банкинд хамааралтай байсан байх юм. Энэ Амарбаясгалангийн энд тэнд чихсэн хүмүүсийг хараад байхад асуудал шийддэггүй, ажил хийдэггүй юм байна. Тэгэхээр Амарбаясгалан өөрийхөө чихээсүүдэд өгдөг даалгавар нь ажил хийх биш бололтой. Зүгээр ороод идэж уух юм юу байна амжуулаад, хүн амьтан шантаажлах мэдээ мэдээлэл байвал олоод ир гэдэг юмуу хаашаа юм.

    Хариулах
  • 202.9.46.183
    2022/11/09

    ман ийм ш дээ

    Хариулах
  • 192.82.75.64
    2022/11/09

    Гайхах юу байх вэ.юм сураагүй 00 ногоонууд эцэг эхиинхээ булхайн мөнгөөр үе залгамжилж яваа хуурамч дипломтон долоогч гээд элдэв хоосон толгойтой зальт мангарууд биздээ.

    Хариулах
    • 43.228.130.188
      2022/11/09

      МАН-н үйлдэл угаасаа л мөн шүү дээ бүүр чиний ажил шүүдээ битгий өөр хүмүүст буруу өгөөд байгаарай новш минь