Цагаан суварга аялал жуулчлалын бүсийн ерөнхий төлөвлөгөөг танилцууллаа

21 цаг 11 минутын өмнө

Барилга Хот Байгуулалтын Яам, Барилгын хөгжлийн төв, “Нарт дизайн” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2022/359 дугаар гэрээний дагуу Өлзийт сумын нутагт орших Цагаан суварга аялал жуулчлалын бүсийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг гүйцэтгэгч “Нарт дизайн” ХХК-ийн төлөөллүүд Цагаан суварга аялал жуулчлалын бүсийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулж санал солилцлоо.

Энэ хүрээнд:

- Усны асуудлыг нарийн төлөвлөж тусгах

- Баазуудыг алс хэтийн ялгаатай агуулгатай байдлаар төлөвлөх конфренци холл, спорт аялал, шоу энтертайнмент бүхий соёлын тайз, эрүүл мэндэд чиглэсэн говь энерги бясалгал байхаас гадна базууд нүүдэлчин ахуйн соёлыг агуулсан онцлог, ялгаатай үйлчилгээ, хэв маягтай байх.

- Мөн зам, орц гарцыг тэмдэгжүүлж чиглэл тогтоон хөрсний элэгдлийг хамгаалах

- Байгалийн цогцолбор газрыг хамгаалах үүднээс баазууд дэл уул, цагаан суваргаас 5 км радиуст байрлах, хоорондоо холгүй байх дэд бүтцээрээ холбогдох

- Аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, нутгийн иргэдээс санал авах гэх мэт ажлуудыг ерөнхий төлөвлөгөөнд тусган ажиллах санал гаргалаа.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.137.19
    12 цагийн өмнө

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах