ХОВД: Ташаа мэдээлэл нь хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлнө

2022/11/14

Ховдын Засаг дарга Э.Болормаа “БНХАУ-ын далбааг эн тэргүүнд тавьсан” гэж дахин шүүмжид өртөөд буй.     

Тэгвэл уг төрийн далбааны асуудлаар Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас мэдэгдэл хийлээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Уг мэдэгдэлд, "Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа БНХАУ-ын ШУӨЗО-ы Алтай аймгийн Засаг дарга Женнис Хадистай цахим уулзалт хийх үеэр хоёр улсын тугийг буруу байршуулсан гэх олон нийтэд ташаа ойлголт төрүүлэхүйц мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтэлсэнд тайлбар өгч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн ёслолын журам батлах тухай” 119 дүгээр зарлигт гадаадын зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа баруун гар талын дүрмийг баримтална гэж заасан байдаг.

Мөн туг, далбааг баруун гар талын дүрмээр өрөөнийхөө аль таатай талд байршуулна гэж журамд заасны дагуу уулзалтын бэлтгэлийг хангахдаа хоёр улсын далбааг байршуулсан болно. 

Иймд агуулгыг нягтлалгүйгээр иргэдийг төөрөгдүүлэх худал мэдээлэл түгээхгүй байх, ташаа мэдээллээ залруулахыг холбогдох хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсье. 

Энэ мэт үйлдэл нь хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлөх уршигтайг бодолцон мэргэжлийн ёс зүйгээ баримтлахыг уриалж байна." гэжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.146.113
    2022/11/15

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах