Э.Бат-Амгалан: Амгалан дулааны станцын өргөтгөлийг яаралтай эхлүүлэх шаардлагатай

2022/11/15

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан "Амгалан" дулааны станцын үйл ажиллагаатай танилцлаа. 

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд эрчим хүчний салбарын сэргэлтэд онцгой анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд 2022 оны 6-р сард Улаанбаатар хотын зүүн бүсийг дулаанаар хангах зорилгоор Амгалан дулааны станцын өргөтгөлийн ажлыг эхлүүлэх шийдвэрийг гаргасан. Гэсэн ч өнөөдрийг хүртэл өргөтгөлийн ажил албан ёсоор эхлээгүй байна. Тиймээс станцын өргөтгөлийн ажил аль шатандаа удаашралтай байгаа талаар холбогдох удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо.

Станцын удирдлагуудын зүгээс өргөтгөлийн ажлыг хийх гүйцэтгэгч компани шалгарч, ажлаа эхлүүлэхэд бэлэн хэдий ч санхүүжилттэй холбоотой гэрээний асуудал удаашралтай байгаа талаар хэлсэн. Гэрээ эцэслэгдэн шийдвэрлэгдсэн тохиолдолд гүйцэтгэгч компани 16 сарын дотор станцын өргөтгөлийг хийж дуусгах юм.

Ингэснээр өнөөдрийн байдлаар 60000 орон сууц, 8000 аж ахуй нэгжийн 4.4 сая мкв талбайг дулаанаар хангадаг байдал 20.000 орон сууц, 2500 аж ахуй нэгжээр нэмэгдэж Улаанбаатар хотын зүүн бүсийг дулаанаар хангах боломж бололцоо бүрдэнэ.

Иймд УИХ-ын гишүүний хувьд Амгалан дулааны станцын өргөтгөлийн санхүүжилтийн гэрээг үр дүнтэй, түргэн шуурхай шийдвэрлэх асуудлыг салбарын сайд, удирдлагуудад хөндөж тавих болно" гэв.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.146.222
    2022/11/16

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 192.82.78.211
    2022/11/15

    За битгий шоу хийгээд бай наад ажлыг чинь бух л удирдлагууд мэдэж бгаа шуу дээ

    Хариулах