Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо болж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын конвенцын Талуудын 27 дугаар бага хурал үргэлжилж байна.
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийн оролцогч талуудын 27-р бага хурал буюу COP27 нь өнгөрөгч COP26 хурлын үр дүнд тулгуурлан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой олон асуудлыг шийдвэрлэх зорилготой зохион байгуулагдаж байна.
Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг нар Монгол улсаа төлөөлөн оролцлоо.
Хурлын үеэр Европын Холбооны “Ойн түншлэл”-д таван орон нэгдсэний нэг нь Монгол Улс боллоо.
Тодруулбал, Монгол, Гайана, Конго, Уганда, Замби улс “Ойн түншлэл”-д нэгдэв. Ингэснээр Монгол Улс “Ойн түншлэл”-д нэгдсэн Азийн анхдагч орон болж байна.
Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен хурлын үеэр, “Дэлхий даяар 1.6 тэрбум хүний амьжиргаа ойн эх үүсвэрээс шууд хамаардаг. Ийм ч учраас тогтвортой ирээдүйг цогцлоох, дэлхийн ойн санг хамгаалахын тулд “Ойн түншлэл”-ийг илүү олон түншүүдтэйгээ байгуулах нь чухал болоод байна. “Ойн түншлэл”-ээр дамжуулан Европын Холбоо ойн тогтвортой менежментийг хөгжүүлэх, ойгоо хамгаалахад дэмжлэг үзүүлнэ” хэмээн онцолжээ.
Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ Монгол Улс 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг тэглэх зорилт тавьж буйгаа дурдсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.155.244
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах