Ц.Батзул: Тендерийн бүх үе шатыг оролцогч компаниуд, олон нийт тодорхой цаг хугацаанд харах боломжтой

2022/11/16

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.

Сангийн яамны хууль эрх зүйн газрын худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул "Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа худалдан авах шинэчилсэн нарйуулгын төслийг Засгийн газарт танилцуулаад УИХ-д өргөн мэдүүлэхийг зөвшөөрсөн байгаа. Энэ хуулинд хүний үйл ажиллагаа, оролцоог бууруулна. 2019 оноос хойш бид цахим шилжилт хийж байна. Тендерт оролцож буй компаниудын бүрдүүлдэг нийт материалын 70 хувь нь төрд бий. Эдгээр баримтыг тухайн компаниас дахин нэхэхгүй, харин компани үнэн зөв мэдээлэл өгсөн хэмээн баталгаа гаргана.

Нээлттэй, ил тод худалдан авах ажиллагааг бий болгоно. Тендерийн бүх үе шатыг оролцогч компаниуд, олон нийт тодорхой цаг хугацаанд харах боломжтой. Гэхдээ олон нийтэд тендерийн үнэлгээ хийх явц харагдахгүй. Тендерийн хариуцлагатай холбоотой маргаан их гардаг. Хэрэв тендер авсан ч ажлаа дутуу гүйцэтгэсэн гэх мэт зөрчил гаргавал тухайн компанийн удирдлагуудын хамт жагсаалтад бүртгэнэ.

Орон нутгийн ААН-үүдэд давуу эрх олгоно. Мөн цахим дэлгүүрт төрийн байгууллагуудын тогтмол худалдан авдаг бараануудыг байрлуулан, тэндээс сонголтоо хийдэг болно. Чанар, стандарт хангасан барааг л энэ дэлгүүрт оруулна. Төрийн байгууллагууд захиалга өгөх замаар бараагаа авна.

Тендерт хамгийн бага үнэ санал болгосныг биш бодит үнэ санал болгосон ААН-ийг шалгаруулна. Төсөвт өртгийн 80 хувиас бага үнэ өгсөн ААН-ийг хасна. Анхны өртөг бага атлаа цахилгаан их хэрэглэдэг гэх мэт ашиглалтын зардал өндөртэй санал өгвөл мөн хасна.





Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.155.244
    2022/11/17

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 103.26.195.130
    2022/11/16

    Todorkhoi khugatsaand kharj bolno gekheer kharj bolokhgyi khugatsaa gj bas baikh bololtoi. Ter n' medeej songin shalgaruulaltiin proccess biz. Kkk

    Хариулах
  • 202.179.27.75
    2022/11/16

    Захиалга өгнө гэдэг л сонин үг байна даа. Гэхдээ зөв явбал сайн байна.

    Хариулах