Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “2022 оны эцэс 2023 оны эхний улиралд цар тахлын шинэ давалгаа үүсэх, томуу, томуу төст өвчлөл нэмэгдэх эрсдэл байна. 2022 оны 46-р долоо хоногт коронавируст халдварын нийт 1,855 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад өссөн байна. Улсын хэмжээнд Kовид-19 халдвараар хэвтэн эмчлүүлж буй 637 өвчтөн байгаагаас УБ хотод 453, орон нутагт 184 иргэн байна. 2022 оны 46-р долоо хоногт Улаанбаатар хотод 885, аймаг орон нутагт 970 тохиолдол бүртгэгдсэн.
Томуу томуу төст өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор улсын хэмжээнд 3750 орыг дэлгэснээс 1925 ор нь Улаанбаатар хотод дэлгэн ажиллуулж байгаас өнөөдрийн байдлаар 1093 орон дээр өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин ИДЭВХЖЛИЙН ТҮВШИНД байна. Тус өвчнийг улирал хооронд, идэвхжилийн түвшин, алаг цоог, аймгийн түвшин, цар тахлын түвшин гэж таван үе шатад ангилдаг. Идэвхжилтийн түвшинд 15 аймаг, улирал хоорондын түвшинд хоёр аймаг, алаг цоог дэгдэлтийн түвшинд дөрвөн аймаг тус тус байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад Дархан-Уул аймаг идэвхжилийн түвшнээс улирал хоорондын түвшин, Хэнтий аймаг алаг цоог түвшнээс идэвхжилтийн түвшинрүү буурсан бол Дорнод аймаг идэвхжилийн түвшнээс алаг цоог түвшинрүү тус тус шилжсэн байна.
Томуу, томуу төст өвчний ид дэгдэлтийн үе нь 12, 1 сар байдаг. Энэ үед бид БШУЯ-тай хамтран ЕБС-ийн хүүхдийн амралтыг 12 дугаар 16-аас эхлэн 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл амрах зохицуулалт хийсэн. Томуу, томуу төст өвчний амбулаторын нийт үзлэгийн 9.1 хувийг эзэлж байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.5%-иар бага байна.” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.148.201
Халуун охид таныг хүлээж байна -- www.Top24.pw
Хариулах49.0.137.164
Shine jil bolon Zagaan saraa boognorohgui ger gertee saihan temdeglezgeey !!!
Хариулах202.55.188.35
Сургуулиуд ч яахав амарчдын байж цэцэрлэгээ яана вэ цэцэрлэгийн хүүхдүүд л ихэнх нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлж бгаа цэцэрлэгээ бас амраачвал яадын
Хариулах