Б.Бат-Эрдэнэ: Катар явж хөлбөмбөг үзэх байтугай зурагт ч үзэж амжихгүй байна. Б.Жаргалсайхан та худал мэдээлэл түгээхээ боль

2022/11/22

Катар улсад болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ үзэхээр явсан талаар Б.Жаргалсайхан  цахим хуудсандаа бичжээ. 

Тэрбээр, "БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ ажил багатай, байгаль орчин зөрчилгүй байгаа учир Катар улсад хөл бөмбөг үзэж байгаа. Нэг долдой нөхөр "Бат-Эрдэнэ сайд ямар энгийн хүн юм бэ. Мань мэт шиг энгийн суудлаар Катар улс руу явж байна. Зургаа авахуулахыг дуртайяа зөвшөөрөв" гэж тавьсан байна лээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн сар шахам болно. Тэгэхээр Байгаль орчны яам сар шахам эзгүй байна гэсэн үг. Эрхэм сайд эзгүй хойгуур хэн орлох вэ, захирамж тушаалд яаж тамга дарах бол. Ер нь БОАЖЯ гэж байгаад хэрэг байгаа юм уу. Аль хэдийнэ баячуулын мэдэлд очсон уулыг амыг яаж ч хамгаалах юм билээ дээ. Ер нь Засгийн газар сурагчдын өвлийн амралт гэдэг шиг сайдуудаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр чөлөө өгчихвөл амар биш гэж үү" хэмээжээ.

Тэгвэл БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ уг мэдээлэл худал, гүтгэлэг гэдгийг өөрийн цахим хуудсандаа бичжээ. 

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Катар явах байтугай яармаг орж, Хөлбөмбөг үзэх байтугай зурагт үзэж амжихгүй байна шүү. Б.Жаргалсайхан та худал мэдээлэл тавьж олон нийтийг төөрөгдүүлэхээ болино уу" хэмээжээ.




Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 46.114.147.169
    2022/11/23

    Хэн нь ялгаагүй дэ муу хулгайчууд. 3 сая монголчуудыг олигтойхон шиг амьдруулж чадахгүй . Муусайн гахай шувууны мах нь иалынхаа махнаас өндөр үнэтэй, өчнөөн сая малтай боллоо гээд хуцаад байдаг үнэ нь тэнгэрт хадчихсан, Байгалийн бараг бүх баялаг нь гадаадын луйварчид дотоодын дээрэмчдийн гарт нь орчихсон. Хүн ам нь хог ухаж л амьдарч байна шүү дэ. Гэтэл хөлбөмбөг болоод байгаа наад Катар чинь дэлхийн дээд зэргийн баян орны толгойд цохиж явна. Монголд хэзээ нэг зовлонгүй амьдардаг болох бол

    Хариулах
  • 49.0.137.164
    2022/11/23

    Baterden sain SAIN ajillaj ehelj baigaa zaluu hun !!! Bogd uuliiin buh amuudiig zegzelene gej naidaj baigaa shuu !!! Amjilt

    Хариулах
  • 66.181.182.186
    2022/11/23

    Энэ нэг сайд гэх нөхөр бол жинхэнэ худлаа дүр эсгэгч, поп нөхөр шүү.

    Хариулах
  • 192.82.90.139
    2022/11/23

    Жагаа ч заримдаа үнэн юм хэлдэг шүү

    Хариулах
  • 66.181.160.3
    2022/11/23

    jagaa munherdenetei barildah bish tevreleed haldvar avaa yu? ta 2 hutlultsuj yvaad jaahan ym ileruulj buyn bolvol yahsan bol?

    Хариулах
  • 213.87.148.201
    2022/11/23

    Халуун охид таныг хүлээж байна -- www.Top24.pw

    Хариулах
  • 64.119.27.231
    2022/11/22

    жүжгээ больцгоо.гүтгэж нэр төрд чинь халдсан бол хуулиар л шийдээч.чавганц нар шиг чалчицгаагаад

    Хариулах