Хөлдүүс болсон автобус хөлдсөн тархитай улстөрчид

Х.Есү
23 цаг 21 минутын өмнө

Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч өдөртөө -25 градус шөнөдөө -31 градустай хонож байна. Энэ байдал зөвхөн 2-3 хоног үргэлжлэхгүй. Өвөл болдогоороо л болно.

Эрхэм хотын дарга Д.Сумъяабазар энэ онд парк шинэчлэлтийн хүрээнд 600 орчим автобусыг шинэчлэхээр төлөвлөж, нэмж 1,430 автобус шаардлагатай байгааг хэлсэн байдаг. 

Үүнээс 1,130 автобусыг 2020-2024 онд шинэчлэх тооцоотой байгаа. Үүний урьдчилгаа төлбөрт 77 тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод шинээр нэмэгдсэн автобус хэд байна вэ? Шинээр нэмдэггүй юм аа гэхэд байгаа хэдэн автобуснуудынхаа бүрэн бүтэн байдлыг хангах нь наад захын үүрэг. 

Хотын энд тэнд шугаманд яваад хуучирч муудсан автобус нь шатаастай, дугуй нь салж унаастай, хүйтнээс болж хаалга нь хөлдөөстэй. 

-25 градусын хүйтэнд гадаа автобус хүлээн зогсож байгаа иргэд чинь хөлдөж үхэхийн даваан дээр байна хотын дарга аа. 20-30 минут хүлээлгэсэн автобус нь дүүрэн хүнтэй, иргэд гадаа даарахгүйн тулд дүүрэн хүнтэй автобусандаа шахалдаад суухаас өөр аргагүй. Олон хүн ачсан автобусны дөрвөн дугуй нь суулт өгч, золтой л автобус маань газраар мөлхдөггүй. 

Дулаан, тохилог машиндаа тааваараа суун ирж байгаа дарга нар аа нийтийн тээврээрээ нэг зорчоод үзээч. Өвлийн хүйтэнд, цементэн шалан дээр чичрэн зогсож байгаа иргэд чинь автобусандаа ороод ч дулаацдаггүй. Нийтийн тээврийн автобус нь ч гадаанаас ялгагдахааргүй хүйтэн хөлдүүс. 

Автобус удаан хүлээсэн бухимдалтай иргэд хамгийн түрүүнд жолоочид уурлана, жолооч түгжрэл рүү хамаг буруугаа чихнэ. Түгжрэлийг хэн хариуцах вэ? Ууг нь манай улс түгжрэл хариуцсан сайдтай. Гэвч сайд нь "түгжрэлийг өнөө маргаашдаа шийдэж болдог би шийдэх л байсан" гэж хэлээд зогсож байдаг. Сайдын ажлаа хүлээж аваад нэлээдгүй хугацаа өнгөрсөн байхад хийж байгаа дорвитой алхам ч үгүй.

Эрх мэдэлтэн өндөр албан тушаалтнууд нь энгийн иргэдтэйгээ адилхан түгжрээд явдаг байсан бол тэд энэ асуудлыг арай хурдан шийдэх байсан болов уу?

Хөлдүүс болсон автобусанд энгийн ард иргэд нь царцаастай, хөлдсөн тархитай улстөрчид нь төрийн ордондоо тухлаастай. Парк шинэчлэлийнхээ хүрээнд шинэ автобуснуудаа оруулаад ирсэн бол иргэд ингэж удаан автобус хүлээж чичиртлээ гадаа зогсохгүй. Түгжрэлийн асуудлаа бага ч болов шийдээд нэгдүгээр эгнээгээ чөөлөөлөөд өгсөн бол тэд ядаж ийм удаан хугацаагаар автобус хүлээхгүй байх байсан даа.



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.127
    2022/11/30

    Хэдэн хуучин автобус авчирч мөнгө угаах юм л бодож байгаа

    Хариулах
  • 59.153.86.132
    2022/11/30

    сумьяабазраа 400 автобус хэрэгтэй байна гэхэд автобусаадаа угаа гэж хуцаж байсан биздээ юу бодож байсан юм зам хаалгаад хуралдаа хоцорохгүй счдог гэж улиж байсанаа санаа ч даахгүй байж булуу хурааж байхаас зайлаад өгөө ч

    Хариулах
  • 213.87.146.154
    6 цагийн өмнө

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах
  • 202.9.41.4
    10 цагийн өмнө

    Автобусны тоогоо нэмэж,хоорондын зайг ойртуулаачээ. Ковид нэмэгдээд байхад зай барих битгий хэл хүлээлгэж хүлээлгэж чигжиж аваад явах юм. Удаан хүлээсээр байгаад хөл гар хөлдөх шахаж , их шахцалдаанаас Солонгосын Этавонд болсон шахцалдаан шиг юм болох дөхөх юм. Буудал хоорондын нэрийг хэлэхгүй бол цантсан цонхтой автобусанд шахцалдаад буудлаасаа зөрж буух энүүхэнд байна шүү эрхэм дарга нараа.

    Хариулах
  • 46.114.144.176
    19 цагийн өмнө

    Мэдлэг боловсрол муу хүн яаж 1,5 сая хүнтэй хотыг удирдах билээ дэ. Монголчууд мэдсээр байж иймэрхүү махан толгойтыг сонгох юм . Сонгож гаргаж ирсэн сонгогчид бас тэнэг юм л да.

    Хариулах
    • 202.131.239.86
      17 цагийн өмнө

      hen ch songoogui shd. ooroo l hotiin darga bolmoor bn gej guij ochoo bizdee? mongo ideh gej l dee

  • 66.181.161.36
    20 цагийн өмнө

    Автобус хоорондын зай бас л арай л хол удаан ирэх юмаа. Өглөө эрт гарлаа гэхэд 30минут автобус хүлээж байна. Арай гаө автобус ирлээ гээд суух гэтэл пиг дүүрэн буудал дээрээ зогсохгүй байх жишээний. Арай л дэндүү юмаа.

    Хариулах
  • 66.181.188.79
    21 цагийн өмнө

    Хоолгүй мөнгө л гэнэ хөлдлөө л гэнэ хэнд эрхлээд дарамт учруудаад бна Өөртөө л стрессийг бий болгох юм Сн дулаалаад явж болноо Хөдөлмөрлөдөг хүн нь багасаад хэл амаа билүүдэгсэд олширч бэлэнчлэх сэтгэлгээ хэтэрлээ төрд шураглагчид ч төсөв тендерээр баяжаад арай л биш амьдраад бна уу ????????

    Хариулах
  • 202.131.239.86
    21 цагийн өмнө

    Энийг гаргаж тавьж байгаад баярлалаа. Үхэтлээ даараад түгжрээд үхэхийн наана ажил дээрээ ирлээ. Иртэл өөдөөс зээл нэхээд байхын. Цалин нэг хоног хоцорч байхад би яахын. ЕOO нээрээ нэг л хүн ингэж бичиж байгаа биш ихэнх хүмүүс чин автобусанд яг ийм юм яриад явж байналээ шүү. НОВШНУУДАА ТЭР АВТОБУС ХААНА БАЙНА? 8 САРЫН 1 ГЭХЭД 400,500АВТОБУС ОРООД ИРЦЭН БАЙНА ГЭЭД ХУВААД БАЙСАН ХОТЫН ДАРГА НАРАА?!

    Хариулах