"Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт" зөвлөгөөн боллоо

17 цаг 33 минутын өмнө

Эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг тасралтгүй, найдвартай хангах, импортын эрчим хүчний хараат байдлаас гарахад чиглэсэн өргөтгөлийн болон шинэ эх үүсвэр барих төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байгаа боловч ойрын жилүүдэд эрчим хүчний чадлын дутагдалтай ажиллаж, хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр тасралтгүй хангахад хүндрэл үүсэхээр байгаа нь тулгамдсан асуудал болоод байна.

Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай, тогтвортой ажиллагааг хангах болон хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэхэд тулгамдаж буй асуудал, боломж, гарц, шийдлийг хэлэлцэн нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, оролцогч талуудын үүрэг оролцоог тодорхойлох зорилгоор "ЭРЧИМ ХҮЧНИЙ ХҮРЭЛЦЭЭ БА ХЭМНЭЛТ" зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна.

Зөвлөгөөнийг нээж Монгол улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн үг хэллээ.

Монгол улсын эрчим хүчний салбарын талаар төрөөс баримталж буй бодлого, салбарын өнөөгийн нөхцөл байдал, үүсээд байгаа хүндрэл бэрхшээл, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ шаардлагуудыг дурдаад, зөвлөгөөнөөс гарах шийдвэр, санал санаачилгыг Эрчим хүчний сайд болон, Эрчим хүчний яам бодлогын түвшинд дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Тус зөвлөгөөнд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төв, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, Эрчим хүчний үндэсний төв, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Олон Улсын байгууллагууд, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургууль, Эрчим хүчний салбарын мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагууд, үүрэг хүлээсэн хэрэглэгчид, үйлдвэрлэх, дамжуулах түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын удирдлага, инженер техникийн ажилтнууд, эрчим хүчний салбарын эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн нийт 230 төлөөлөгч танхимаар, 400 гаруй төлөөллөгч цахимаар оролцож байна.

Зөвлөгөөний үр дүнд Эрчим хүчний хэмнэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр дүнг сайжруулах, оролцогч талуудын үүрэг оролцоо, үйл ажиллагааны уялдаа холбоо, менежментийг сайжруулах боломж шийдлийг тодорхойлон, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нэгдсэн санал зөвлөмж гаргах юм.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.146.154
    6 цагийн өмнө

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах