Монгол болон Япон улс хоорондоо дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа.
Энэхүү түүхэн ойг тохиолдуулан хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан япон иргэдийг Монгол төрийн одон, медалиар шагналаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Японы Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын булгийн хүндэт зөвлөх Никай Тошихиро
- Японы Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Хоккайдо мужийн Саппоро хот дахь Монгол Улсын өргемжит консул Такабэ Цүтомү
Алтан гадас одонгоор
- Монгол судлалын холбооны тэргүүн, эрдэмтэн Конагая Юүки
- Японы Олон Улсын хамтын ажиллагааны "ЖАЙКА" байгууллагын ерөнхийлөгч Танака Акихико
- Сакү, Монголын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Харүхара Акио
- Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Шимизү Такэнори
- Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Такаока Масато
- "Heart saving project" төслийн Зүрхний мэс засалч Тамүра Масамичи
- "Мабучи Мотор" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хүндэт Еренхийлөгч Мабүчи Такаичи
- "Шима Сейки" хувьцаат компанийн Ерөнхийлөгч Шима Масахиро
Найрамдал медалиар
- Төлөөлөгчдийн танхимын үйл ажиллагааны хорооны даргаЯмагүчи Шүничи
- Монгол судлаач, эрдэмтэн Миявака Жюнко
- "Глобал" Олон Улсын рашаан судлалын төвийн захирал, судлаач Мацүда Таданори
213.87.159.212
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw
Хариулах202.126.89.227
Зөвөө зөв япончууд манайд их юм хийж өгч байгаа
Хариулах