Б.Цэцэгээр удирдуулсан Сэлбэ төслийн 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг татлаа

2022/12/01

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж байна. Хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсвийн төсөл Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл болон бусад асуудлыг хэлэлцэж байгаа юм. Нийслэлийн ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсвийн танилцуулгыг хийж, НИТХ дахь ажлын хороод болон намын бүлгүүд рүү шилжүүлээд байсан. Өнөөдрийн бүлгийн хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, нийслэлийн харьяа агентлагийн удирдлагууд оролцож, төлөөлөгчдийн асуултад хариулж байна. 

Энэ үеэр Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн бүтцийг дахин тодотгож, гурван агентлагийг татан буулгаж, тэдний үйл ажиллагааг бусад газар, байгууллагын ажил үүрэг дээр нэмэн гүйцэтгэхээр болсон талаарх мэдээллийг төлөөлөгчдөд өгсөн юм. Нийслэлийн 2023 төсвөөр гүйцэтгэхээр төлөвлөсөн томоохон бүтээн байгуулалтад нийтийн тээврийн парк шинэчлэл, тойрог замын бүтээн байгуулалт, дөрвөн байршлын 10.2 км гол гудамж, зам, 930 метр урттай гүүрний барилга, есөн байршлын 12.3 км туслах зам, 30 метр урттай гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалт, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажил багтжээ. Мөн Наркологийн эмнэлгийн барилгыг буулган шинээр барих, нийслэлийн харьяа эмнэлгийн байгууллагуудын засвар шинэчлэл, гэр хорооллын дахин төлөвлөлт хийх байршлуудад дэд бүтэц тавих, ус хангамжийн эх үүсвэр, нэгдсэн хяналтын төв байгуулан тоноглох зэрэг ажлууд байгаа. Түүнчлэн төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн гурван цогцолбор болон нийслэлийн Архивын барилгыг үргэлжлүүлэн барих ажлуудыг төлөвлөсөн байна. 

МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд төсвийн хөрөнгө оруулалтын оновчтой хуваарилалт, ашигтай зарцуулалтын талаар хөндлөө. Мөн нийслэлд тулгамдаад буй асуудлуудыг эрэмбэлэн, эрүүл мэндийн салбарын чанар хүртээмжийг сайжруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлж, хувийн хэвшлээ дэмжихэд анхаарах, ажлын байр нэмэгдүүлэхтэй холбоотой саналуудыг гаргаж байна. Мөн НИТХ дахь МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй гэсэн шийдвэрт хүрлээ. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьсан Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс уг санхүүжилтийг эгүүлэн татахаар болсон юм.  Нийслэлийн ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдааны 2 дахь хэлэлцүүлэг маргааш буюу 2022 оны 12 дугаар сарын 02-нд болно. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 49.0.137.164
    2022/12/02

    Nadd Tusol chini bol hun ardad heregtei Tosoloo zuvhon ter avgaig l soli ! gedeg shaardlaga baisan shuu dee !!!!!

    Хариулах
  • 213.87.144.41
    2022/12/02

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах
  • 103.26.193.69
    2022/12/01

    Дух шатаа шаас

    Хариулах
  • 49.0.137.164
    2022/12/01

    Selbe goliin tosliig demjij b na shuu !

    Хариулах