Нүүрсний хулгайч нарыг илрүүүлж, хариуцлага тоорцохыг шаардсан иргэдийн жагсаал төв талбайд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Уг жагсаалын талаар олон улсын хэвлэлүүдэд ч ихээхэн анхаарал хандуулаад байна.
Нүүсрсний хулгайтай холбоотой хэргээр УЕП уг асуудлыг шалгахад БНХАУ-аас мэдээлэл авах шаардлагатай талаар ХЗДХ-ийн сайдаас ч тусламж хүсээд байсан.
Тэгвэл БНХАУ-ын ГХЯ байр сууриа илэрхийлжээ.
Оросын ТАСС агентлагийн сэтгүүлч “Өчигдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод эсэргүүцлийн жагсаал болсон байна. Хятад улс руу гаргадаг нүүрсний экспортыг тойрсон авлига, хулгайн хэрэг хүмүүсийг бухимдуулжээ. Хятадын гадаад хэргийн яам энэ талаар ямар байр суурьтай байна вэ?” гэж хэвлэлийн хурлын үеэр асуусан байна.
Уг асуултад гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нинь “Таны ярьсан зүйлийн талаар надад мэдээлэл алга. Хятад улс найрсаг хөршийнхөө хувьд Монгол улсын засгийн газар уг хэргийг сайтар шалгаж, шийдвэрлэж чадна гэдэгт итгэж байна. Хэрвээ Монгол улс ийм хүсэлт гаргавал БНХАУ-ын эрх бүхий байгууллагууд холбогдох хууль, журмын хүрээнд шаардлагатай тусламжийг үзүүлэх болно” гэж хариулжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.25.96
Хүрэлсүх минь наад хулгайч нараа нэн даруй барьж хорь тэгэхшүй бол чиний нэр хүндэд муугаар нөлөөлнө Чи энэ хулгайч нарыг зогсоож чадна яагаад гэвэл чи зоригтой хүчтэй тэд чамаас айдаг болов уу гэж бодож байна
Хариулах213.87.129.103
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw
Хариулах66.181.184.117
Монгол улс Төрийн 2 мянганы түүхтэй, тусгаар тогтносон улс. Гэтэл Нүүрс-эрдэнэсийг маань дархан хилийн дээсээр зөвшөөрөл, хяналт, шалгалтгүйгээр Хятад руу 10 хэдэн жилээр 24 цагийн туршид гол мэт урсгаж байсан хулгайч нар байжээ!!!. Үүний эздийг даруй тогтоож тэдэнд ард түмний өмнө хуулийн дээд хариуцлага тохоохыг шаардаж байна!!! Шаардагч; Бидний ам бүл 68-лаа.
Хариулах202.131.238.150
ЗГ боломжийг алдалгүй ажиллаж НҮҮРСНИЙ хулгайч нарт хуулийн дээд хариуцлагыг ногдуулах хэрэгтэй.... МОНГОЛ УЛС тусгаар тогтносон Улс. Гэтэл хилийн дээсээр хэн нэгэн ЗҮГЭЭР нэг баримтгүй зүйл авч гарах ямарч боломж байх ёсгүй..... НҮҮРСНИЙ хулгайд оролцсон ХЭСЭГ БҮЛЭГ ХҮН байгаа нь тодорхой... ЭНЭ БҮЛГЭМИЙГ Устгаж байж ЦААШид ийм үйлдэл гарахгүй гэдгийг МАШ САЙН САНА.
Хариулах190.2.144.243
Хахахах ЗГ гар хөл байх оо