Нүүрсний асуудлаар ерөнхий хяналтын нээлттэй сонсгол энэ сарын 21-нд болно

2022/12/08

УИХ-ын Эдийн засгийн байнгийн хорооны өчигдрийн хуралдаанаар нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын нээлттэй сонсголыг арванхоёрдугаар сарын 21-ний 10:00 цагт зохион байгуулахаар шийдвэрлэжээ. 

 Сонсголыг УИХ-ын гишүүн С.Чинзориг даргалан явуулах аж. 

Ерөнхий хяналтын сонсголыг

  • “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй офтэйк болон төлбөрийг урьдчилан авсан, ашигласан гэрээнүүдийн талаар
     
  • 2020-2022 онд улсын хэмжээнд ямар ямар аж ахуйн нэгж хэр хэмжээний коксжих нүүрс олборлосон, ямар аж ахуйн нэгж коксжих нүүрс тээвэрлэсэн, тэдгээр нь ямар хэмжээний орлого олсон
     
  • Монгол Улсын нийт боомтоор экспортолсон коксжих нүүрсний хэмжээ
     
  • Коксжих нүүрсний олон улсын зах зээл дээрх болон БНХАУ-ын үнэ болон Монгол Улсын экспортлох өртөг хоорондын хэт их зөрүүний учир шалтгааныг тодорхой сонсож, энэхүү зөрүү мөнгө нь хоёр улсын тодорхой этгээдүүдийн авлига, татвараас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлдэг эсэх
     
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр ямар хэмжээний санхүүжилт гарган оролцсон, эдгээр төмөр замуудын 1 км тутмыг ямар хэмжээний өртгөөр барьж байгуулсан тухай зэрэг асуудлын хүрээнд зохион байгуулах нь зүйтэй гэж үзжээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.129.147
    2022/12/09

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах