Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар түгжрэлийн асуудлаар өөрийн цахим хуудастаа байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Би сайдаас илүүтэй ард түмний төлөөлөгч. Сайд боллоо гээд миний бие түгжрэлээс бусад асуудал ярихгүй амаа үдүүлнэ гэж байхгүй, учир нь ард түмний дуу хоолойг би илэрхийлж байх үндсэн үүрэгтэй түмний төлөөлөл.
Авилга хулгайтай олон жил бодитоор тэмцэж ирсэн. Золиос төлөөсийг нь ч өөрийн биеэр олон жил амссан, үүрсэн.
УИХ-д сонгогдоод хууль шүүхийн шинэчлэлд хамгийн түрүүнд гар бие оролцсон, оролцож яваа хүмүүсийн нэг.
3 сарын өмнө Ерөнхий сайд төвлөрөл сааруулах, түгжрэл бууруулах салбар дундын зохицуулалт хийх сайдаар тохоон томилсон, би чадлаараа энэ ажлыг хийх гэж үнэн голоосоо хичээн зүтгэж яваа. Хариуцлагаас зугтдаг хүн биш. Тэр тусмаа сайдын албан тушаалд дурлаад байнгын хараал зүхэлд өртөх ажил албанд дурлан очих хүн бүр ч биш. Надаас болоод унаад саатаад байгаа ажил нэг ширхэг байхгүй, харин уналтад орсон салангид ажлуудыг нэгтгэн зохицуулахад хамаг хүч анхаарлаа тавьж өөрийн мэргэшсэн ажлуудаа, бас тойргийнхоо асуудлыг хойш тавин төвлөрөл, түгжрэлийн чиглэлийн нүсэр ажлуудыг цэгцэлж явна.
Түгжрэлийн асуудал хариуцлаа гэж намайг даапаалах нэгэн байх ч энэ талаарх нэгдсэн бодлогогүй явааг засах шаардлагатай байгааг ойлгох нөгөө нь ч бий.
Түгжрэлийн зовлон бол ядууралтай адил нийгмийн олон талт олон жилийн хуримтлагдсан сөрөг үзэгдэл тул богино хугацаанд хүчээр л биш бол шууд үр дүн гаргах боломжгүй хуримтлагдсан гамшигт хүндрэл.
Цогц асуудалд цогц шийдэл хэрэгжүүлэхэд цаг хугацаа шаардагдана!" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.129.147
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw
Хариулах66.181.160.72
olimp said , tugj said ,boom said geed sul suuj mungu shaadag shaaltuuruudaa boli !!! ard tumen edend urgui shuu!
Хариулах64.119.25.96
Чи тэгвэл бидний татварын мөнгийг зүгээр идэж суухаа боль Чадахгүй гэж байгаа бол наад сул орон тоогоо хасаад гэртээ харь битгий суудлын бөглөөс хий
Хариулах