Өмнөговийн иргэдийн эрх ашгийг хөндөхгүй бол НҮҮРСНИЙ ХУЛГАЙ илрэхгүй байсан уу, ЭРХ БАРИГЧДАА

2022/12/09

Нүүрсний хулгайн дуулианы ард хөвөрч буй нэг том ашиг сонирхол нь орон нутгийн өмчит жижиг “Тавантолгой” ХК-ийг авах гэсэн санаархал байсан нь өнөөдөр биелэлээ олов.  

Өнөөдөр  Засгийн газраас орон нутгийн өмчит жижиг “Тавантолгой” ХК-д ажиллах бүрэн эрхт төлөөлөгчөөр ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Сайнзоригийг томилж, тэр даруй очиж хүлээн авав. Энэ нь орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөндөж, төр хувийн хэвшилдээ хүч хэрэглэж буй ашиг сонирхол гэдгийг хувьцаа эзэмшигчид шүүмжилж байгаа юм.

Тавантолгойн бүлэг ордын 95.5 хувьд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК, 4.1 хувьд “Энержи ресурс” ХХК, 0.4 хувьд орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК үйл ажиллагаа явуулж байна. Харин орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийн 51 хувийг Өмнөговь аймаг, 49 хувийн хувьцааг орон нутгийн иргэд болон 23 орны 2700 орчим хувьцаа эзэмшигч эзэмшдэг. 

Өөрөөр хэлбэл байгалийн баялаг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн заалтыг амьдрал дээр хэрэгжүүлж буй хамгийн анхны бөгөөд цорын ганц хувьцаат компани юм. Энэ ч утгаараа орон нутгийн өмчит жижиг “Тавантолгой” ХК-д дур мэдэн бүрэн эрхт төлөөлөгч томилсон нь Үндсэн хууль, компанийн тухай хууль гээд маш олон хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гэдгийг хуульчид, эдийн засагчид илэрхийлж байна.

Хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хүчээр нөлөөлж буй энэ шийдвэр нь цаашлаад гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж, Монголоос нүүр буруулахад хүргэх вий. Өөрөөр хэлбэл том сэдвийн дүйвээн дундуур жижиг “Тавантолгой” ХК-ийг төрийн мэдэлд авах нэрийдлээр хөрөнгө оруулагчдын хувьцааг булаах ажиллагаа гэж харж болохоор байгаа юм. Хүн биш хууль засаглах ёстой хэмээн ширээгээ балбаж, гараа савчдаг эрх баригчид алхам тутамдаа ашиг сонирхолдоо нийцүүлэн хууль зөрчиж, хувийн хэвшлийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг уландаа гишгэж байгаагийн тод жишээ энэ юм.

Төрийн мэдэлд орсон бүхэнд луйвар явагдаж, төр оролцсон бизнес болгон дампуурдаг олон жишээг бид мэднэ. Ядаж л Тавантолгойн ордоос монголчуудыг тэжээх учиртай “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа өнөөдрийг хүртэл “амилж”, ашгаа өгч чадалгүй явсаар улстөрчдийн халаасны компани болж хувирсан.

 Харин “Тавантолгой” ХК-ийн 51 хувийг эзэмшигч Өмнөговь аймгийн ногдол ашиг нь жилд 40-50 тэрбум төгрөгөөр хэмжигдэж, аймгийн төсвийн 70 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Тэгвэл эрх баригчид Монгол Улсын хамгийн өндөр төсөвтэй аймгийн санхүүжилтийн эх үүсвэрт гар дүрэхээр нэгэнт улайрчээ.

Монгол Улс ардчилсан парламентын тогтолцоотой гэж дэлхийд зарладаг ч, хувийн хэвшлийг үзэн яддаг эрх баригчид харин, хөрөнгө оруулагчдаасаа эхлэн боомилж, бүхнийг хаана бооно, хянана цагдана, торгоно хорино гэдэг зарчмаар сүрдүүлж, ялладаг болсон.

 Ийм л аргаар үйлдээгүй хэргийнх нь төлөө сошиалоор яллаж, эцэст нь бүхнийг төрийн мэдэлд нэрээр өөрсдийн эзэмшилд шингээдэг тогтолцоонд мэргэшээд удаж байна.

 



Сэтгэгдэл (15)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.20.114
    2022/12/12

    иргэдийн эрх ашиг хөндөгдөхгүй байхаа. гуйвуулсан юм бичээд хэрэггүй шүү.

    Хариулах
  • 192.82.77.54
    2022/12/11

    батэрдэнэ ганцаар идэж ӨМ-н ард иргэд түүнийг хараад сууж бх ёстой юу? хэний эрх ашиг хөндөгдөнө гэж батэрдэнэ түүний гар хөлнүүдийн эрх ашиг хөндөгдөнө.үхлээ хүүрнүүд

    Хариулах
  • 122.201.31.133
    2022/12/11

    23 орны 2700 гаруй хувьцаа эзэмшигчид хувь хүртдэг гэж худлаа. Уурхайд ажиллаж байсан хүмүүсийн болон тэнд цэнхэр тасалбараа оруулаад хувьцаа эзэмшигч болсон хүмүүсийн хувьцааг Батэрдэнэ Үнэт цаасны компани зорилготой байгуулж байгаад хулгайлаад авчихсан. тэгээд ноёрхолоо тогтоосон

    Хариулах
  • 176.66.87.78
    2022/12/10

    Шаа жинхэнэ төлбөртэй бичиж..

    Хариулах
  • 192.82.77.54
    2022/12/10

    ямар эрх ашиг хөндөгдөв.солиор. бидэнд юу өгч бид юу авсан. тэр батэрдэнэтэйгээ тонил цаашаа. бүгдийг шалгаж хөрөнгийг нь хураа

    Хариулах
  • 64.119.21.104
    2022/12/10

    Zaa HUZ Undsen huulin deer chini baigaliin baylag gagzhuu NIIT Mongoliin ard tumnii gej bichsen baidag zovhon Umnogoviinhond Tavantolgoig OG gej bicheegui baih shuu ! Ajnai gej ooriigoo ovog shahuu bolgoson deeremchin novshiin shaar Baterdeniin jinhene TROLL mini chi bitgii HUZ Zail !!!!

    Хариулах
  • 192.82.70.240
    2022/12/10

    Ажнайгаас тэжээгддэг гөлөгнүүд үхэн хатан төр рүү дайрч бна. Энгийн ард түмэн болох Өмнөговьчууд ад Тавантолгой ХК-ийн асуудал ямар ч хамааралгүй. Тавантолгой ХК -г хэсэг бүлэг хүмүүс ( маш цөөхөн ) Ажнай Батэрдэнэ болрн түүний гар хөл, суганы үснүүд л цусалдаг юм шүү

    Хариулах
  • 202.9.46.179
    2022/12/10

    За нөгөө нүүрсний хулгай нарын захиалгаар элдэв юм бичиж эхэллээ дээ ЗАсаг зөв цэгт нь хатгасан байна. Энэ бичээчийн санаа хулгай хаана байгааг илрүүлэв бололтой

    Хариулах
  • 192.82.68.111
    2022/12/10

    Авах хэрэгтэй..хөлсний новшийн бичээчийн мэдээлэл бна.

    Хариулах
  • 124.158.65.150
    2022/12/10

    Зөв зөв. Юун хувийн хэвшил нтр гэж худлаа төөрөгдүүлээд байгаа юм бэ? Таван Толгой угаасаа л төрийн өмчтэй байсан ш дээ. Тэр нь өмнөговийн дарга нар. Та нар ажнай Батэрдэнэтэй хуйвалдаж жижиг хувьцаа эзэмшигчдээ дээрэмддэг байсан. Бас тэр 23 орны хөрөнгө оруулөгчдийг, хувьцаа эзэмшигчдыг дээрэмдэж байсан.

    Хариулах
  • 64.119.21.170
    2022/12/10

    Хамгийн бохир татваргүй мөнгө богинын тээвэрт явагдаж байгааг таслан зогсоож бүх төлбөр мөнгийг Монголдоо хийвэл бөөнболомж гэж мэргэжилтнүүд ярьцгааж байхын

    Хариулах
  • 103.229.121.138
    2022/12/10

    энержи ресурсийн 4,1% ийг ч ав орон нутгийн тт0,4% ийг ч ав та нар монголын нийт иргэдээс яасан гэж илүү эрх эдэлж илүү идэж уух ёстойн

    Хариулах
  • 213.87.156.82
    2022/12/10

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах
  • 192.82.81.35
    2022/12/10

    Болиоч эн

    Хариулах
  • 103.212.117.49
    2022/12/10

    нүүрсээ өөрсдөө үйлдвэрлээд бүтээчихсэн бол аргагүй шүү

    Хариулах