Д.Тогтохсүрэн: Авлига албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах шаардлагатай

2022/12/12

МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: "Жагсагчдын тавьж буй шаардлага, Засгийн газрын тав хоногийн дотор авч буй хариу авах арга хэмжээ, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонслоо. 

Жагсагчдын зүгээс тавьж буй нэг л том шаардлага байгаа.  "Хариуцлага тооц" гэдэг л шаардлага тавьж байгаа. Үүнтэй холбоотой хууль эрх зүйн хүрээнд нь ямар арга хэмжээ авах вэ гэдэг л асуудал. МАН-ын бүлгээс Ерөнхий сайдын саналыг үндэслэж гурван шийдэл гаргалаа.

  1.  Жагсагчдын жагсах нөхцлийг бүрдүүлэх, Засгийн газрын зүгээс уулзаж хэлэлцээрт орох, зөвлөлдөж асуудлыг хурдан шийдвэрлэх чиглэлээр анхаарах,
  2.  Хариуцлага тооцохтой холбоотойгоор Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, авлига албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах шаардлага байна гэж үзлээ. Ингээд ирэх лхагва гарагт хуралдах Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой асуудлыг ч багтаана.
  3.  ҮАБЗ-өөр зөвлөмж гарч гэрээ хийгдсэн асуудал 10 гаруй жил үргэлжилсэн тул эрхзүйн орчныг боловруулах хэрэгтэй гэж үзлээ. Зөвлөмжөөр биш хуулиар Засгийн газар, УИХ шийдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.144.57
    2022/12/13

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах
  • 43.242.243.217
    2022/12/12

    Энэ улсын хууль журмыг зөв шударга болго гээд ИХд суулгаж байх гэтэл та нар өөрсөдийхөө хулгай луйвараа хаацайлах дутуу дулимаг хуулирхуу юм гаргаад хуулийн дагуу гээд сууж байх Ард иргэдээ мөлжиж дарамтлах тал дээр төгс хууль гээч гаргаад шулж мөлжиж торгож шийтгэх

    Хариулах