Нүүрсний асуудлыг Хянан шалгах түр хорооны шинжээчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав

Х.Есү
2022/12/30

Улсын Их Хурлын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох хянан шалгах түр хороо өнөөдөр (2022.12.30) хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ.

Хуралдаанаар “Хянан шалгах түр хорооны шинжээчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэв.

Хянан шалгах түр хорооны 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Шинжээч томилох тухай” 06 дугаар тогтоолоор баталсан шинжээчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, эдийн засагч Ч.Бат-Эрдэнэ, хуульч Г.Уянгахишиг нарыг Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны шинжээчээр нэг сарын хугацаагаар томилохоор тогтоолын төсөлд тусгасныг Түр хорооны дарга Г.Ганболд танилцуулав.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн Түр хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул тогтоолын төслийг батлахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явууллаа.

Хянан шалгах түр хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 85.7 хувь нь “Хянан шалгах түр хорооны шинжээчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.


Шинээр томилогдсон шинжээчид тус түр хорооноос томилогдсон хянан шалгагч нарын бүрдүүлсэн материал, нотлох баримт, БНХАУ-ын нүүрсний импортын болон олон улсын нээлттэй сайтын мэдээллийг харьцуулан шинжилж, хууль бусаар алдагдсан нүүрсний хэмжээ, үнийг тогтоон, бүрэн, бодитой, хараат бусаар шинжлэн, үнэн зөв дүгнэлтийг бичгээр гарган Хянан шалгах түр хорооны сонсголд танилцуулах бэлтгэл хангах үүрэг гүйцэтгэж ажиллах юм байна.

Үргэлжлүүлэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталснаар өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.132.38
    2022/12/31

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах