2020 оны улсын их хурлын сонгуулиас хойш сандал суудлаа олохгүй байгаа АН-ынхан 2024 оны сонгуулийн босгон дээр арай гэж нэг сандал суудлаа олж магадгүй болжээ. АН-ын эв нэгдлийн ажлын хэсэг нэртэй УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болон намынхаа хамаг амбицтай гишүүдээр бүрдүүлсэн ажлын хэсэг нь аль аль талыг оролцуулан нэгдэх, цаашлаад нэг даргатай болгох ажлаа эхлүүлээд байна.
Нэг талаас Х.Баттулга тэргүүтэй АН, нөгөө талаас Ч.Өнөрбаяр ЕНБД-тай АН, С.Эрдэнэ даргатай АН гээд гурав салсан ч гэсэн тал талаас ил болон далд хэлбэрээр оролцож, 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮЧЭЭ НЭГТГЭН оролцох бололтой. Улсын дээд шүүхээс дотоод асуудлаа шийд гэсэн тогтоол удаа дараа гарсан учраас арга ч үгүй биз...
"Эв нэгдлийн ажлын хэсэг" нь нэгдэж л байвал хамаагүй хэмээн эрх баригч намтай тохиролцож, намын даргынхаа асуудлыг шийдүүлээд, УИХ-ын гишүүд нь ҮХНӨ-ийг дэмжинэ гэсэн тохироо хийж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Нөгөө талаас эрх баригч нам бага хуралаа хийж, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, А.Ариунзаяа, О.Батнайрамдал нарыг намын НБД-аар томилсон нь дотоод асуудлаа эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эхлэл нь тавигдсан гэсэн үг.
Үүний дараа зөвлөлдөх санал асуулга явуулахаар болж, ҮХНӨ оруулах сонирхолтой байгаагаа ч УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийхдээ дурдсан.
ЗГХЭГ-ын дарга, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан: "Нийгмийн шаардлага үүссэн тохиолдолд эрх баригчид ҮХНӨ-д дэмжлэг үзүүлж ажиллана. Бүтэн зохицуулалт хийх боломжгүй Үндсэн хууль байгаа бол ард иргэдтэйгээ зөвлөлдөж, тодорхой алхам хийхэд бэлэн байгаагаа илэрхийлж буй. Бид ҮХНӨ-ийг дангаараа шийдэхгүй."
Энэ үеэр ард түмэн дэмжих юм бол ҮХНӨ-ийн асуудал яригдана хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлсэн юм.
Д.Тогтохсүрэн: "Олон түмний дэмжлэг байвал ҮХНӨ-ийн асуудлыг ярина. Зөвлөлдөх санал асуулгын хүрээнд нөгөөдөр эрдэм шинжилгээний хурал, нэгдүгээр сарын 11-нд чуулга уулзалт, хоёрдугаар сарын дундуур санал асуулга болно. Иргэд нийгмийн бухимдлын гарц шийдэлд дүгнэлт хийх болов уу."
Эндээс харвал эрх баригч нам сөрөг хүчинтэйгээ тохирч, ард түмний дэмжлэгтэйгээр ҮХНӨ-ийг хийх зорилготой байгаа нь харагдаж байна. Сонгуулийн тогтолцооны өөрчлөлт байнга шахуу ярьдаг ХҮН намын дарга Т.Доржханд ҮХНӨ-ийг дэмжих нь тодорхой. Тэгвэл АН-ын асуудлыг нь шийдэж өгөөд ҮХНӨ-д дэмжлэг авчихвал өөр саад болох субъект байхгүй биз ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.134.156
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах59.153.114.25
энэ хэдэн хогийн намуудаар үхнө ийг хийхийг монголын ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй шүү харин а.т хурлаар бол 100 хувь дэмжих болно
Хариулах103.57.94.119
Namiin dargaaa nuguu namaaraa shiiduulne gedeg ni Yu gesen ug uuuu...
Хариулах66.181.183.10
эсэргүүцэж бна. цогтгэрэл гэж үхсэн муурын баас шиг царайтай новш одоо юу хийгээд явна. ганцхан АН бий.одоо байтал аа 3 болгочихсон байна
Хариулах202.179.25.88
Хүссэн ч хүсээгүй ч АН, МАН энэ улс орныг авч явнаа хө эд нарыгаа сайжруулах ннь зөв өөр гарц алга даа
Хариулах203.91.115.56
ҮХНӨ-ийг үеээ өнгөрөөж байгаа энэ хоёр намын тохиролцоогоор хийлгэхгүй. Энэ 2 намын томчууд нь биенийгээ барьцаалж тохироо хийсээр байгаад Монгол улсыг минь ийм болгосон. Ард түмний дундаас жинхэнэ итгэл даасан ямар нэгэн хүмүүс улс төрчид гарч ирж байж улс орон маань зөв хөгжлийнхээ замаар явах болно.
Хариулах