Ашиг сонирхлын зөрчилтэй "тендерчин" Х.Болорчулуун сайдыг шалгаж эхлэх үү

2023/01/10

Өчигдөр /2022.02.10/ нэгэн иргэн ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун өөрийн хамаарал бүхий компанидаа тендер шамшигдуулсан хэмээн АТГ-т өглөө. 

Нэгэн цагт ЖДҮ хөгжүүлэх сангаас зээл авч, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан төрийн түшээдийн тэргүүнд явж байсан ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун "Дорнод гурил" компанитай салшгүй холбоотой. Тодруулбал "Дорнод гурил" ХХК-д 950 төгрөгийн зээл ЖДҮ хөгжүүлэх сангаас авсан нь хууль хяналтын байгууллагад шалгагдаж, "хүндхэн" байдалд орж байсан нь саяхан. 

Х.Болорчулуун сайдаар томилогдохдоо ч хүнс хөдөө аж ахуйн салбарт бизнес эрхэлдэг учраас ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн шүүмжлэлтэй тулгарч байсан юм. Тэгвэл ашиг сонирхлын зөрчилтэй сайдын ашиг сонирхол ХХААХҮ-ийн салбарт ороод ирэв үү хэмээх мэдээллүүд ар араасаа хөврөх болов. 

1. Х.Болорчулууны хамаарал бүхий "Дорнод гурил" ххк ХААГ дэмжих сан, Дорнод аймгийн хэрлэн сумд хүнс, гурил, гурилан бүтээгдэхүүн, бордоо нийлүүлэх гэрээ байгуулсан байна. 

Гэх мэт Дорнод аймгийн Хэрлэн сумаас зарласан олон тендерт шалгарч, гурил нийлүүлсэн баримт байгаа юм. 
Түүнээс гадна улс төрийн хүрээнд Х.Болорчулууныг Ц.Даваасүрэнтэй эрх ашиг нэгтэй хэмээн ярих нь элбэг бөгөөд Ц.Даваасүрэн эрчим хүчний сайд байхдаа Х.Болорчулуунд тендер өгч байсан мэдээллийг eguur.mn сайт хөндөн гаргасан байна. 

Үүнд 2018 оны наймдугаар сарын 13-ны ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ зэрэг нийт дөрвөн тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байна. 

ТЕНДЕР 1: 2018 оны наймдугаар сарын 13-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ:

ЗАХИАЛГЧААР "Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК, ГҮЙЦЭТГЭГЧЭЭР "Дорнодгазар" ХХК хамтран "Хэрлэн-Булган 35кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам болон дэд станцын засвар шинэчлэлийн ажил гүйцэтгэх гэрээ" гэгчийг байгуулсан байна. Эл гэрээний үнийн дүн 2,890,018,021 төгрөг.

ТЕНДЕР 2: 2020 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ:

ЗАХИАЛГЧААР "Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК, ГҮЙЦЭТГЭГЧЭЭР "Саруул өргөө констракшн" ХХК хамтран "ДБЭХС" ТӨХК-ийн КРУ-6кВ-ын II секцийн цахилгаан тоноглолын шинэчлэлийн ажил" гэгчийг байгуулсан байна. Эл гэрээний дүн 1,199,900,000 төгрөг.

Тэгвэл өчигдөр мэдээлэл хийсэн иргэн ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг 2018 оноос хойш хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан 18 тендер авсан хэмээн холбогдох баримт бичгийг АТГ-аар шалгуулахаар өгсөн юм. 

Энэ үеэр тэрбээр "ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нь Дорнод аймгийн Дорнод эрчим хүчний станцтай салшгүй холбоотой гэдэг нь баримтуудаар нотлогдож байна. Тус станцын дарга нь түүний худ ургийн холбоотой хүн. 2018 оноос хойш төрсөн болон зээ дүү зэрэг хамаарал бүхий хүмүүсээрээ дамжуулж 18 тендер авсан байна. Мөн төрсөн дүүгээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд багтаасан нь нүүрсний хулгайд холбоотой байж болзошгүй гэж хардаж байгаа. Миний хувьд иргэний зүгээс энэ гомдлыг гаргаж байгаа.

Авлигатай тэмцэх газарт зохих баримтуудыг холбогдох албан бичиг, хуулбарын хамт хавсарч шалгуулахаар өгч байна.

Мөн шалгуулах хүсэлтэй багйаа асуудал бол гурил. ХХААХҮ-ийн сайд гурилын үнийг зах зээл дээр зохиомлоор нэмсэн байж болзошгүй. Учир нь Х.Болорчулуун сайдын хувьд 2021 он хүртэл Дорнод гурилын үйлдвэрийг 100 хувь эзэмшдэг байсан. Гэтэл сайдаар томилогдсоны дараагаар гурилын үнэ 50 хүртэлх хувиар нэмэгдсэн. Эдгээр асуудал нь ашиг сонирхлын зөрчилтэй ажил үүрэг эрхэлж байж болзошгүй гэж иргэн хүний хувьд хардаж, шалгуулах хүсэлтээ өгч байна" гэсэн юм. 

Ямартай ч хүнс хөдөө аж ахуйн салбарт бизнестэй ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны хамаарал бүхий "Дорнод гурил", "Дорнодгазар", "Саруул өргөө констракшн" ХХК зэрэг компаниуд хэд хэдэн тендер авсан байна. Тэгэхээр төрийн өндөр албан тушаалтан эрх мэдэл албан тушаалаа ашиглан тендер, авсан нь тогтоогдвол сайдын суудал байтугай УИХ-ын гишүүний бүрэн эрхгүй ч болж мэдэх биз. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.133.32
    2023/01/11

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 103.57.94.128
    2023/01/10

    нэн даруй огцруул.

    Хариулах
  • 103.57.94.185
    2023/01/10

    ийм хүнийг бүр сайд болгоод байдаг оюунэрдэнэ их сонин. авилгал авдаг байх.хэнд итгэх вэ?

    Хариулах