ЕТГ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нүүрсний хулгай, төмөр замын авлига зэрэг хууль бус үйлдэлтэй холбоогүй

Х.Есү
2023/01/11

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндэд ноцтой халдаж, хүнд гэмт хэрэгт илтэд гүтгэсэн мэдээллийг зохион байгуулалттай, улс төрийн зорилгоор тараах боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч сүүлийн жилүүдэд байгалийн баялаг, хууль бусаар алдсан орд газрууд, үйлдвэрээ, төр ард түмний мэдэлд олон нийтийн хяналтад оруулах тэмцэл хийж ирсэн билээ.

Нүүрсний хулгай, төмөр замын авлига зэрэг хууль бус үйлдэлтэй Монгол Улсын Ерөнхийлөгч ямар ч холбоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Улс орны байгалийн баялгийг хулгайлж, төр, ард түмнийг хохироож ирсэн гэмт этгээдүүд энэхүү шударга ёсны тэмцлийг зогсоох, манлайлан удирдаж буй хүмүүсийг нь харлуулах, нэр хүндийг унагах бүхий л оролдлогыг тасралтгүй хийсээр байна.

Төрийн тэргүүний нэр хүнд хуулиар хамгаалагддаг тул гүтгэлэг тарааж буй үйлдлүүдийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж байгаа болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч байгалийн баялаг, ард иргэдийн боломжоос хулгайлсан аливаа гэм буруутай этгээдүүд, авлига, хээл хахууль, хууль бус үйлдлүүдтэй хийж буй тэмцлээс ухрахгүй гэдгийг мэдэгдэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
2023.01.11



Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.14
    2023/01/14

    Хүрэлсүх нүүрс,төмөр замын хэрэгт биш юмаа гэхэд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулана гэж гадна/Энэтхэгийн/, дотны /хөгжлийн банк/ зээлийн маш их хөрөнгийг ямар ч үр ашиггүй зарцуулж улсыг хохироож байгаа нь үнэн

    Хариулах
  • 202.131.225.242
    2023/01/12

    хулгайч мөн бишийг холбогдогч, хэлж хүн хоёулаа батлахгүй цагдаа хууль хяналтын байгууллга батлах үүрэгтэй. даанч ерөнхий сайд ерөнхийлөгчийн эрх мэдэлд харъяалагдадаг өнөөдөр хэлээд буруудсан ч хулиар батлагдвал нэр төрөө сэргээх эрх иргэнд бас хөөн хэлэлцэх хугацаагаар хохирол үүсгэнэ ингээд монгол хариуцлага ярих боломж байхгүй

    Хариулах
  • 213.87.154.157
    2023/01/12

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.126.90.36
    2023/01/12

    ene hoshnogo hamgiin ih holbootoi uuruu tendeesee sanhvvjsen

    Хариулах
  • 202.126.90.66
    2023/01/12

    Ерөнхийлөгч зөв зүйтэй юм хийж байгаа хажуугаар нь ербнхийлөгчийг доош нь хийж байгаагаад унагаачихаад оронд нь өөрөө суух ёонирхолтой луйварчингууд их байгаа шүү Санаа их байв ч сачий чинь хүрэхгүй Ерөнхийлөгч шиг зоригтой шийдэмгий хүн одоогоор байхгүй шүү хулгайчуудаа

    Хариулах
  • 49.0.137.164
    2023/01/11

    Tomilson humuus chini ter luiwriig zohion baiguulj orolzsoor b na geed baigaa yum bishuu !!! Ter shilen nertei halzan bandy yalaa ? Herlen chini yu hiij b na Dasgavaa biluu tuunii turson duu ni mun tuunii huuhed taniluud geed mash olon zuil IL bolood bainaa geed l b gaa yum bishuu !!!!

    Хариулах
  • 192.82.80.105
    2023/01/11

    Ард түмэн чинь чамайг мэднэ ичиж амьдарч чадахгүй сэтгэлээр зовж яв

    Хариулах
  • 103.57.93.88
    2023/01/11

    Мал маллаа.

    Хариулах
  • 192.82.73.171
    2023/01/11

    Ард иргэдтэйгээ уулзаагүй байж өөрийгөө хамгаалахдаа юун сүртэй юм бэ...

    Хариулах
  • 103.57.94.185
    2023/01/11

    үнэн шүүдээ! нүүрс төмөр зам ковид гээд холбогдоогүй салбар цөөн

    Хариулах
  • 66.181.161.65
    2023/01/11

    Ард олон мэдэж л байгаа юмыг одоо яахав дээ.

    Хариулах
  • 66.181.161.32
    2023/01/11

    Атг удирдлага солиоч төмөр замынхаа удирдлага соль ахан дүү хамаатан садандаа төрийн албанаас халь

    Хариулах