Хууль зөрчин томилогдсон төрийн албан хаагчдыг 4-р сарын 6 гэхэд ажлаас чөлөөлнө

2023/03/17

ЗГХЭГ-аас Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нар, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Засгийн газрын агентлагийн дарга, ЗДТГ-ын дарга, төсвийн байгууллагын дарга, төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын дарга нар хандаж өнөөдөр дараах чиглэл хүргүүллээ. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:  ЗГХЭГ-ын даргын хувьд Авлигатай тэмцэх “5Ш” үйл ажиллагааны Шүүр болон Шилжүүлэн авах ажиллагааны хэрэгжилтийг хариуцаж эхлээд байна.

Төрийн алба, төрийн өмч “шимэгчид”-ээс салахын тулд Шүүр ажиллагааг эхлүүлсэн. Энэ хүрээнд аймаг, нийслэлийн засаг дарга, яамд, агентлагууд, ТӨК-иуд зэрэг төрийн байгууллагуудын дарга нар 2023.04.10-ны өдөр хүртэл хууль тогтоомж, шаардлагыг зөрчиж томилогдсон албан тушаалтнуудыг олж тогтоож, ажлаас нь чөлөөлөхийг үүрэг болголоо.

Тодруулбал,
- Төрийн албаны тухай хуульд тавигдсан шаардлагыг хангаагүй,
- Ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй,
- ТӨК, улсын үйлдвэрийн газрын журам дагуу томилогдоогүй,
- Төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээг удаа дараалан зөрчсөн,
- Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан,
- АТГ-аар Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй,
- Ашиг сонирхлын зөрчилтэй гэж тогтоогдсон зэрэг асуудалтай бол ажлаас нь чөлөөлнө.

Засгийн газар төрийн албанд танил тал, хөрөнгө мөнгөөр томилогдож, бусдын боломжийг “хулгайлдаг” асуудлыг арилгахаар ийнхүү ажиллаж эхэллээ. Шүүр ажиллагаагаар төрийн албан дахь хэвшмэл мэт болсон, бугшсан албан тушаалтнуудыг шүүрдэн цэвэрлэж, хууль журам дагуу шаардлага хангасан албан хаагчидтай, ёс зүйтэй, авлига, хүнд сурталгүй төрийг бий болгоно.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.152.37
    2023/03/18

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах