Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр баталлаа

2023/04/21

УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж, шинэ гишүүдийг баталлаа.

Зөвлөлийн даатгуулагчдыг төлөөлсөн гишүүдээр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан, Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Б.Алтанхуяг нарыг, ажил олгогчдыг төлөөлсөн гишүүдээр Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ш.Зоригоо, Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Гэрэлмаа нарыг, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эрдмийн зөвлөлийн гишүүн Н.Одонгуа нарыг хэлэлцүүлж, тус бүр дээр нь санал хураалт явуулсны үндсэн дээр зөвлөлийн гишүүнээр баталгаажуулсан байна. 

Тус зөвлөлд Засгийн газрыг төлөөлж, Сангийн сайд, Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд нар багтдаг юм.    



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.128.67
    2023/04/22

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах