Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ч.Номин сайдын аав Л.Чинбат ХААДС-аас авсан зээлээ төлөхгүй 12 жил тойрлоо” гэсэн гарчигтайгаар “Мөнх-Улз” ХХК-ийн ХААДС-аас авсан зээлийн талаар мэдээлжээ. Ингэхдээ тус компанид огт хамааралгүй "Гацуурт ХХК-ийн захирал Л.Чинбатын холбон бичсэн асуудлаар "Мөнх-Улз" ХХК-иас мэдэгдэл гаргасан байна.
Мэдэгдэлд "2023 оны 5-р сарын 25-ны өдөр нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон зарим сэтгүүлчид “Ч.Номин сайдын аав Л.Чинбат ХААДС-аас авсан зээлээ төлөхгүй 12 жил тойрлоо” гэсэн гарчигтайгаар “Мөнх-Улз” ХХК-ийн ХААДС-аас авсан зээлийн талаар “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат болон Соёлын сайд Ч.Номинг гүтгэсэн илт худэл мэдээлэл тараасан асуудалд “Мөнх-Улз” ХХК-ийн зүгээс энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Хэнтий аймагт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мөнх-Улз” ХХК нь гүйцэтгэх удирдлагын буруутай үйл ажиллагааны улмаас их хэмжээний алдагдалд орж, цар тахлын хүндхэн жилүүдийн дараа өр төлбөрөө төлж чадахгүй хүндхэн нөхцөл байдалтай байгаа бөгөөд манай компанийн ажилчид, албан хаагчид дээрх өр төлбөрийг барагдуулахын тулд бүх чадлаараа ажиллаж байна. Мөн дээрх зээлүүдийг хувьдаа зарцуулсан байж болзошгүй компанийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Дашдэмбэрэлээс дээрх зээлүүдийг гаргуулан ТЭДС-аас авсан зээл, өр төлбөрийг барагдуулахаа үүгээр мэдэгдэж байна.
Иймд “Ч.Номин сайдын аав Л.Чинбат ХААДС-аас авсан зээлээ төлөхгүй 12 жил тойрлоо” гэх гарчигтайгаар Гацуурт ХХК-ийн захирал Л.Чинбатыг зээл авсан мэтээр, авсан зээлээ төлөхгүй байгаа гэх мэдээлэл нь илт худал, үндэслэлгүй, гүтгэлэг болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.
МЭДЭГДЭЛ ГАРГАСАН:
“МӨНХ УЛЗ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ О.ЦОГТБАЯР
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.136.186
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах64.119.25.215
za shaa gedeg boljde
Хариулах