Гадаадын боловсролын байгууллагад суралцах сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламж олгох сонгон шалгаруулалтын бүртгэл дууслаа.
Сонгон шалгаруулалтын урьдчилсан дүн зарлагдсан. Үүний дараагаар иргэдийн бөглөсөн материал дээр үндэслэн дараагийн шатны оноогоо гаргах юм.
Боловсролын зээлийн сан: "Гадаадын боловсролын байгууллагад суралцах сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламж олгох сонгон шалгаруулалтын бүртгэл, материал хүлээн авах хугацаа 2026 оны 05 дугаар сарын 30-ны 09:00 цагаас эхэлж 2026 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 09:00 цаг хүртэл үргэлжилж, бүртгэл хаагдсаныг мэдэгдэж байна.
Ирүүлсэн хүсэлт, материалыг холбогдох журам, удирдамжийн дагуу хянаж, дараагийн шатны мэдээллийг Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтын албан ёсны цахим хуудас болон сошиал хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх болно.
Сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн нийт иргэд, суралцагчдадаа амжилт хүсье"

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.26.145
Баялагийн сангаа аривжуулаад тэндээсээ боловсрол, эрүүл мэндийг санхүүжүүлэх саналтай байна. Энэ 2 салбарыг үнэ төлбөргүй болгомоор байна.
Хариулах