Ө.Шижир: Бидэнд нэг биш таван Оюутолгой хэрэгтэй байна

Г.Анар-Эрдэнэ
1 цаг 54 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ө.Шижирээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Маргаашаас эрчим хүчний салбар орон даяар ажил хаялт зарлахаа илэрхийллээ. Таны хувь өмнөх сайдыг хангалтгүй ажиллаж байна гэдэг мэдээлэл хэлж байсан. Одоогийн сайд нь салбарынхантайгаа сайн ойлголцож чадахгүй байх шиг байна. Та цалин хөлсний асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

Тэрбээр "2024 оны долоодугаар сарын 2-нд ес дэх парламент үйл ажиллагаагаа явуулаад гурван намын хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Үүнд Засгийн газрын хамтарсан Хүн намынхан эрчим хүчний зохицуулах хороог удирдсан. Дараа нь Засгийн газар солигдоход яамыг нь авсан. Нэг намын бодлого ч юм шиг, нэг нам заавал эрчим хүчний яамыг авах ёстой юм шиг хандлага байгаад байгааг ойлгохгүй байна.

Монгол улсад тулгамдаж байгаа нэн яаралтай асуудал бол эрчим хүч шүү дээ. Бид эрчим хүчний үйлдвэрлэлээс хамаараад янз бүрийн шалтгаанууд үүсэж байгаа. Эрчим хүчний станцуудад шинэчлэл, өөрчлөлт хийж чадаагүй маш их хохирол амсаж байгаа. Энэ салбарт бодлогын форм хэрэгтэй. Нэг талаасаа аливаа үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагыг удирдаж явна гэдэг нь хамт олныхоо санал бодлыг сонсдог байх хэрэгтэй болно.

Эрчим хүчний салбарынхан цалингаа нэмэгдүүлэх ч юм уу ахуй амьдралаа сайжруулна гэдэгт нь бодитой зүйл. Гэтэл Үндэсний аудитын газрын хийсэн дүгнэлт дээр гэхэд эрчим хүчний гурван компанийн захирал 20 саяас дээш төгрөгийн цалинтай. Гэтэл салбар нь тэр чигээрээ алдагдалтай байгаад байдаг шударга бус байдал үүсээд байна.

Гэн талаасаа тухайн аж ахуйн нэгж ашигтай, өндөр үр дүнтэй ажилласан бол тэр хэмжээндээ цалин авах нь байж болох асуудал. Гэтэл салбар, тухайн байгууллага тэр чигээрээ алдагдалтай байхад удирдлагуудын цалин хүмүүсийн бухимдлыг төрүүлнэ шүү дээ.

Салбар шинэчлэл хийгээгүй. Дэлбэрэлт болсоор л байдаг, тэрийгээ аргацааж өнгөрөөгөөд ажилчдынх нь цалин бага байхад удирдлагууд нь энгийн ажилчдаасаа 20 дахин өндөр цалин аваад байхаар ямар ч хүн бухимдана. Гол асуудал нь энэ л байна. Ашигтай ажиллаад, өндөр ашиг аваад тэндээсээ байгууллага нь буцаад хөрөнгө оруулалтаа хийдэг байсан бол өөр хэрэг. Гэтэл тийм зүйл байхгүй.

-Цалин, тэтгэвэр нэмэх эх үүсвэр хэрэгтэй байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр бэлэн байгаа төслүүлээ урагшлуулъя, алт зэсийн ордуудаа эргэлтэд оруулъя гэх өргөн барьсан хуулийн төсөл дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Цалин тэтгэвэр нэмэхийн тулд орлого л хэрэгтэй. Бид орлого л олох ёстой. Орлогын эх үүсвэрээ олон болгох ёстой. Юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл бидэнд нэг Оюутолгой биш таван Оюутолгой хэрэгтэй байна. Бид энэ чиглэл рүү нь бодлого бодож ажиллах ёстой. Тэгэхгүй бол одоо байгаа алт, зэс, нүүрсээ зараад үнийн өсөлтөөс нь олсон хэдэн орлогоо ашиг гэж хараад, эсвэл үнэ нь буурахаар алдагдал гэж хараад нэг тогоон дотроо л эргэлдээд байна. Үүнийг тэлж олон болгох ёстой. Энэ тал руугаа бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгж байж ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ. Бараг хоёр сар сууж байна.

-Анх УИХ-ын гишүүн болсон цагаасаа л хэлж байна. Төр өөрөө болно гэж зөвшөөрөл өгсөн бол тэр нь гадаадын хөрөнгө оруулагч уу, дотоодын хөрөнгө оруулагч байна уу хамаагүй. Ажиллах боломж нөхцөлөөр хангаж өгөх хэрэгтэй. Ялгаа байхгүй адилхан л хөрөнгө оруулж байгаа хүмүүс. Мөн зах зээлийг нь тэлж өгөх хэрэгтэй. Нэг татвар төлөгчийг гурав болгох бодлого барих хэрэгтэй.

Бид уул уурхайн эдийн засагтай хүмүүс. Бид энэ орлогоороо л буцаад ахмадуудын тэтгэвэр,засмал зам, нийгэмд хэрэгтэй дэд бүтцүүдийг хийж байна. Энэ олон байх ёстой.

-Ерөхний сайдыг огцруулах бичигт одоогоор хэдэн гарын үсэг цугларсан байгаа вэ?

-Би мэдэхгүй. Бүлгийн даргаас асуусан нь дээр байх. Тухайн өдөр ирсэн бүх хүмүүс зурсан” гэлээ. 

 

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.26.145
    6 минутын өмнө

    Гэхдээ Оюу дээрээ залруулга хийгээгүй байж яаж ингэж ярьж чадаж байна аа. Дээр нь ийм муухай ширэнгэн ой болгон баялагаа дуусгавал яавч таалагдахгүй л байна. Юу гэсэн үг юм бол доо. ойлгохгүй байна.

    Хариулах