“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Галбадрахаар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ажиллаж, Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчид болон орон нутгийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр Монгол Ардын Намын сүүлийн 10 жилийн хугацаанд эрх барих хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, нийгэм, эдийн засгийн хөгжил, гадаад хамтын ажиллагааны үр дүн, намын шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй E4 стратеги, ENAM 3.0 цахим системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, оролцогчдын санал хүсэлт, байр суурийг сонсов.

Намын гишүүдийн зүгээс E4 стратегийн хүрээнд гишүүдийн сонирхол, оролцоонд тулгуурлан байгуулагдсан клубуудыг бодлогоор дэмжиж буйг сайшааж, намын үйл ажиллагаанд гишүүдийн оролцоог улам өргөжүүлж, залуу үеийн идэвх санаачилгыг дэмжих нь чухал болохыг онцлон тэмдэглэлээ.

Мөн уулзалтын үеэр орон нутгийн хөгжил, иргэдийн оролцоо, намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр санал солилцож, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Иргэд, намын гишүүдийн санал хүсэлтийг сонсож, бодит хэрэгцээ шаардлагад тулгуурласан бодлого, шийдвэрийг хамтдаа тодорхойлох нь “Ардын нам-Ард түмэндээ” аяны гол зорилго юм.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна