Намдаа тэрсэлж, Засгийн шийдвэрээ "СӨРСӨН" Ц.Даваасүрэнг сайдын суудлаас нь чөлөөлөх үү
УИХ-ын гишүүдийн тоог нэмэх болон сонгуулийн холимог тогтолцооны асуудал яригдах бүрд УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Ц.Даваасүрэн эсэргүүцсээр ирсэн. Харин өнгөрсөн лхагва/2023.05.31/ гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох, холимог системийг үндсэн хуульд тусгах Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталсан.
ҮХӨ-ийг дэмжээгүй гишүүд
Н.Учрал /Санал хураах үеэр байгаагүй/
Д.Цогтбаатар /Санал хураах үеэр байгаагүй/
Ж.Батсуурь /Санал хураах үеэр байгаагүй/
Б.Дэлгэрсайхан /Санал хураах үеэр байгаагүй/
С.Ганбаатар
Ц.Даваасүрэн
Харин тус өөрчлөлтийг зөвшөөрөөгүй хэдхэн гишүүний нэг нь Ц.Даваасүрэн байв. ҮХӨ хэлэлцэх үеэр ч, батлалцах үеэр ч, бүр тойрогтоо ажиллах, иргэдэд мэдээлэл хүргэх үеэрээ ч намын бодлого сөрж, засгийн шийдвэрийг дагаагүй юм.
Үүнтэй нь зэрэгцэн "Ц.Даваасүрэнг сайдаас нь огцруулна" гэсэн яриа улс төрийн хүрээнд яригдсан юм.
Ямартай ч Л.Оюун-Эрдэнийн ЗГ УИХ-ын гишүүдийн тоог нэмж, сонгуулийн холимог системтэй болох зорилгодоо хүрлээ. Намын даргын хувьд ч, Ерөнхий сайдын хувьд ч намын бодлогод тэрсэлж, ЗГ-ын шийдвэрийг сөрсөн түүнд улс төрийн хариуцлага тооцож сайдын суудлаас нь буулгах уу, толгойг нь илээд үлдээх үү гэдэг асуулт урган гарч байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.128
Даваасүрэн гишүүний зөв. Бялдууч, хулгайч гишүүд дахин улс төрд орж хулгай хийхийн тулд гишүүний тоог олон болгохоор улайрч байгаа юм.
Хариулах66.181.186.157
Тогтолцоо болохгүй байна гээд орилолдох өөрчлөөд үзэе гэхээр үгүй
Хариулах213.87.135.220
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах202.179.25.50
Арван хувийн Даваасүрэнг сайдаас нэн даруй огцруулах ёстой ийм хүн том зорилгын төлөө хамтарч чадахгүй гэдэг нь харагдлаа. Үнсэн ажилдаа ч олигтой амжилт гаргахгүй амиа бодсон амьтан.
Хариулах202.9.40.247
Хувийн ашиг сонирхолтой хүн үү....Уын эрх хариуцлага алдсан уу....энэ этгээдийн Сайд....
Хариулах59.153.113.164
Явж явж Ц.Даваасүрэнгийн зөв болж таарна даа. Бусад нь аялдан дагалдсан хөгийн амьтад болж хувирна даа.
Хариулах