ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

2023/06/05

УИХ энэ долоо хоногт доорхи хуваарийн дагуу хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Даваа гаригт

10.00 цагаас УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Мягмар гаригт

09.00 цагаас Төсвийн байнгын хороо

  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.14-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.02-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.02-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /цаглавар батлах тухай/

10.00 цгаас Нийгмийн бодлогын байнгын хороо

  • Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайлан
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /цаглавар батлах тухай/

11.00 цагаас Эдийн засгийн байнгын хороо

  • Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.05.15-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай (Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндэсэн чиглэл батлах тухай УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт) тогтоолын төсөл /Засгийн газар 2022.06.17-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /цаглавар батлах тухай/

14.00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

  • Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлт
  • Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.01-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
  • Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай конвенцын нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.25-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
  • Олон улсын автотээврийн харилцааны тухай Словак улс хоорондын хэлэлцээрийн төсөл, зөвшилцөх /Засгийн газар 2023.05.15-нд ирүүлсэн, зөвшилцөх/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /цаглавар батлах тухай/

14.30 цагаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /цаглавар батлах тухай/
  • Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох
  • Аймаг дундын отрын бүс нутаг болон бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын талаар ХХААХҮ-ийн сайдын мэдээлэл сонсох
  • Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар ХХААХҮ-ийн сайдын мэдээлэл сонсох

Лхагва гаригт

10.00 цагаас Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

  • "Эрдэнэс-Тавантолгой" хувьцаат компанийн 2018-2022 оны үйл ажиллагаа болон Тавантолгой орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлтийн талаарх Үндэсний аудитын газрын гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцэнэ
  • УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингөөс Шадар сайдад хандаж тавьсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар тавьсан асуултын хариуг сонсох

11.00 цагаас Инновац, цахим бодлогын байнгын хороо

  • Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.05.29-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /цаглавар батлах тухай/
  • Бусад

14.00 цагаас Хууль зүйн байнгын хороо

  • Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 02 дугаар дүгнэлт
  • Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлт
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /цаглавар батлах тухай/
  • Бусад

15.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо

  • УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүд / УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүн 2023.04.05-нд өргөн мэдүүлсэн, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023.04.05-нд өргөн мэдүүлсэн нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/

Пүрэв, баасан гаригт

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан

  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.14-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 32 гишүүн 2023.01.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүд / УИХ-ын гиүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүн 2023.04.05-нд өргөн мэдүүлсэн, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023.04.05-нд өргөн мэдүүлсэн нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/
  • Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.01-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
  • Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай конвенцын нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.25-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
  • Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.05.15-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай (Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндэсэн чиглэл батлах тухай УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт) УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.06.17-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 02 дугаар дүгнэлт
  • Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлт
  • Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.05.29-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсын эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг УИХ-д танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны явцын тайлан
  • Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.24-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
  • Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.04.19-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.02-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.02-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Ерөнхий сайдад хандаж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын овоолгын талаар тавьсан асуулгын хариуг сонсох
  • Бусад


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна