ТАНИЛЦ: Нэр дэвшигчдийн 40 хувь нь эмэгтэй байхыг дэмжээгүй гишүүд

2023/06/08

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.06.07/ хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхдээ, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэх, гадаад улсад суугаа иргэдээс санал авах өдрийг товлох, санал авах төв болон салбар комиссын чиг үүрэг, зохион байгуулалтын зарим асуудлыг тодорхой тусгах, сонгогч тойрогт нэр дэвшигчид болон нам, эвсэлд санал өгөх тухай зохицуулалтыг зааж өгөх, төрийн аудитын байгууллага, нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр, хандивын тайлан, сонгуулийн зардлын дээд хэмжээ зэргийг батлах, тойрог бүрд нэр дэвшигчийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбартай байх, нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ хандив, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглох, нийгмийн төлөөллийн оролцоог бүрэн хангах, жагсаалтаар нэр дэвшигчдийн сурталчилгааг нам эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага явуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг цахимаар хоёр удаа нягтлан шалгах зэрэг асуудлуудыг тусгасан байна.

Тэгвэл тойрогт нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байхаар төсөлд тусгасныг Д.Сарангэрэл, С.Одонтуяа, М.Оюунчимэг, А.Адьяасүрэн, Т.Доржханд, Ж.Сүхбаатар нарын гишүүдээс “40-өөс доошгүй” болгож өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.156.59
    2023/06/09

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 64.119.29.144
    2023/06/08

    argagui sh dee...orood teneg teneg yum yariad arkhi shilen khorgond tavij zarna...deeliin khee niiluulne...khuukhde e khuchirkhiilchkheed ger buliin asuudal geed toodoggui sh dee...getel khuukhdiin khuchirkhiillin esereg barag ug dugarakhgui sh dee

    Хариулах
  • 122.201.19.190
    2023/06/08

    УИХ д ёс зүйтэй эмэгтэйчүүд орох хэрэгтэй Ман ын УНДРАМ АНУЖИН шиг авгай нар орвол төрийн нэр хүнд тухайн гишүүний нэр хүнд маш муухай бүдүүлэгээр унадаг өөрсдөөс нь болж

    Хариулах
  • 43.228.130.188
    2023/06/08

    төрд эмэгтэйчүүд их олноор оруулж болохгүй эрт дээр үеэс өвөг дээдсүүд ингэж сургаж мөрдөж ирсэн байдаг 40% их байна 25% хувиас хэтэрүүлж болохгүй

    Хариулах