ДЭМБ-аас БНХАУ-ын Синофарм-Веросэлл вакциныг “Яаралтай журмаар хэрэглэх жагсаалт”-д бүртгэсэн байна. Энэ талаар ГХ-ны сайд цахим хуудастаа жиргэжээ. Тэрбээр:
"Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага БНХАУ-ын Синофарм-Веросэлл вакцин (бидний хэрэглэж буй)-ыг “Яаралтай журмаар хэрэглэх жагсаалт”-д бүртгэснээр тус вакцин ДЭМБ-ын аюулгүй байдал, үр нөлөө, чанарын баталгаажуулалтыг авсан 6 дахь вакцин боллоо.
ДЭМБ-ын Дархлаажуулалтын шинжээчдийн зөвлөх бүлэг уг вакциныг 18 наснаас дээш бүх насныханд тарих зөвлөмжийг гаргалаа.
Ковид-19 цар тахлын эсрэг бүх вакцин энэхүү хязгаарлагдмал зөвшөөрлийн дагуу хийгдэж байгаа бөгөөд одооноос Веросэлл вакцин “Ковакс” хөтөлбөрт хамрагдаж, дэлхийн бүхий л улсуудад хэрэглэгдэнэ." гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.70.205
Тэгэлгүй дээ. Хятад улс анагаах ухааны салбарт өн эртний хөгжлийн түүхтэй билээ. Их мэдэгчид, шүгэл үлээгчид ичсэндээ таг болжээ.
Хариулах66.181.183.70
Bitgii shaa
Хариулах