АНУ Пфайзер-бионтехийн 12-15 насны хүүхдэд зориулсан вакцинд өнгөрсөн 7 хоногт зөвшөөрөл олгож, энэ 7 хоногт вакцинжуулалт эхэлсэн. Мөн Канад улс хамгийн их эрсдэлтэй байгаа мужуудын хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлжээ. Харин ДЭМБ хүүхдүүдээ вакцинжуулахаас өмнө буурай орнуудад вакцин хандивлахыг чинээлэг улс орнуудад уриалж байна.
Коронавирусний эсрэг вакцины ихэнх нөөцийг дэлхийн өндөр орлоготой чинээлэг орнууд нөөцөлж авсан байгаад ДЭМБ ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Вакцинжуулалтын явцаас харахад Хойд Америк, Европын орнуудад вакцинжуулалтын явц эрчимтэй явж байна. гэвч Африк, Өмнөд болон Зүүн Өмнөд Азийн хүн ам ихтэй улс орнуудын дийлэнх нь дөнгөж вакцины эхний тунг хийж эхэлж байгаа аж.
Зарим улсад вакцин олдохгүй байгаагаас вакцинжуулалт эхлээгүй байгаа юм. ДЭМБ-ын дэргэдэх КОВАКС хөтөлбөр дундаас доош орлоготой орнуудын хүн амын 20 хувийг энэ онд багтаан дархлаажуулах зорилгоор 2 тэрбум тун вакцин авахаар төлөвлөж байгаа ч вакцины үйлдвэрлэл, нийлүүлэлт, олдцоос хамаараад зорилтоо биелүүлж чадахгүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна