Амны хаалтаар ч "гангарч" болно

2021/05/21

Дэлхий нийтээр коронавирусний цар тахлын дэгдэлтэд нэрвэгдэж, хүн бүр хувийн ариун цэврээ сайтар сахих шаардлага нэн тэргүүнд тулгараад байна. Тэгвэл энэхүү халдвараас өөрийгөө хамгаалах нэг чухал арга нь амны хаалтыг зөв зүүж хэрэглэж дадах явдал юм. Энэ ч тал дээр монголчууд ч хариуцлагатай хандах шаардлагатай байгаа нь гудамж талбайд яваа олны дүр төрхөөс харж болно.

Худалдаа үйлчилгээний газрууд амны хаалт зүүгээгүй хүнд үйлчлэхгүй гэх юм уу, байгууллагууд үйлчлүүлэгчдийг заавал амны хаалт зүүж байж дотогш нэвтрэхийг шаардах гэх мэт байдалд та бид нэгэнтээ дасаж, хэвшиж эхэлж байгаа ч иргэдийн тодорхой хэсэг нь амны хаалт зүүхгүй явж байгаа нь харамсалтай.

Мөн цаг үеийн эрэлт хэрэгцээг дагаад амны хаалт зөвхөн эрүүл мэндээ хамгаалах хэрэгсэл байхаас гадна гангараа болжээ. Та бүхэнд амны хаалтын чамин загваруудаас хүргэж байна.

Эцэст нь сануулахад амны хаалт чинь ямар ч гоё ганган байхаас илүүтэйгээр амьсгалын замын өвчлөл хүн амын дунд тархалт их, дэгдэлт өсөх магадлалтай байдаг хүйтэн, сэрүүний улирал хаяанд ирж буйтай холбогдуулан  өөрийгөө болон ойрын хүрээний хүмүүсээ халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэхүйц, чанартай, эрүүл ахуйн стандартын бүх нөхцлийг хангасан байх нь нэн чухал юм шүү. Бүгд амны хаалтыг зөв зүүцгээе!



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна