Дизайнер Д.Отгонжаргал хүнд өвчнөө даван туулж буй дөрвөн хүүхдийн ээжийг ингэж өөрчилжээ

Б.Төгөлдөр
2024/11/27

Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан дизайнер Д.Отгонжаргал хүнд өвчнөө даван туулж буй дөрвөн хүүхдийн ээжийн гадаад төрх, хувцаслалтын хэв маягийг өөрчилсөн нь олон хүний анхаарлыг татаж, талархлыг хүлээгээд байна.

Тэрбээр "Эмэгтэй хүн бүрт нуугаад орхисон, мартсан, анхаарахаа больсон мөнхийн гоо үзэсгэлэнт жаахан охин дотор мөн чанарт нь нуугдана. Ажил, амьдрал гээд олон зүйлийг зохицуулан өөрийгөө гээж байгаагаа ч анхаарах сөхөө үгүй…

Бид 10 жилийн ойгоо тохиолдуулан нэгэн бүсгүйг сонгон стиль, имиджийг нь өөрчлөх аян эхлүүлсэн билээ. Аяны хүрээнд н.Цэнд-Аюуш гэх 4 хүүхдийн ээж, амьдралд тохиолдох хүнд өвчний өмнө өвдөг сөхрөлгүй сөрж, хүнд өвчнөө даван туулж байгаа нэгэн бүсгүйг сонгон оролцуулсан.

Оролцогч бүсгүй маань химийн эмчилгээнийхээ дараахан зориг, сэтгэл гарган бидний ажлыг дэмжин оролцсонд баярлалаа" хэмээжээ.




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 71.205.4.58
    Өчигдөр

    Sain saihniig husie Iim humuus olon baigaasai

    Хариулах
  • 103.57.94.22
    2024/12/04

    10 жилийн ойгоо тэмдэглэн Цэнд-Аюушийг олж амьдралд нь аз жаргал гийгүүлсэн Олядаа баяр хүргэж байна. "Алтангадас" одон хүртсэнд талархал илэрхийлж гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

    Хариулах
  • 59.153.112.138
    2024/11/27

    Оля ..чи ёстой хүн чанартай саыхан бүсгүй баынаа...яг хүнээ олж тусалж нас нэмж баяр баясал өглөөдөө....баяр хүргэе

    Хариулах