TripAdvisor компанийн шинжээчид жуулчдын заавал очих ёстой 25 хотын жагсаалтыг гаргажээ.
25. Сан-Франциско, АНУ.
АНУ-ын, магадгүй дэлхийн хамгийн эрх чөлөөтэй хот. Үүнээс гадна дэлхийн хамгийн бүтээлч, ухаалаг хүмүүс болох Цахиурын хөндийн ажилтнуудын хот.
24. Чиангмай, Тайланд.
Чиангмай бол Тайландын хамгийн намуухан, ногоон, сэтгэл булаасан хот. Хэрвээ та дэлхийн хамгийн сайхан буддист сүм үзэхийг хүсвэл энд ирээрэй.
23. Лиссабон, Португал.
Лиссабон нь дунд зуун, Мавританы архитектурыг нэгэн зэрэг хослуулсан, тансаг эрэг, эртний модон трамвайтай хот юм.
22. Сидней, Австрали.
Гайхамшигтай байгаль, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийн хот юм. Үүний зэрэгцээ энд хөдөөнийхөн бус, бүтээлч хүмүүс амьдардаг. Дэлхийн хамгийн тохитой газар гэж нэрлэдэг.
21. Будапешт, Унгар.
Дунай мөрний хөвөөнд орших Будапештийн сонгодог архитектур орчин цагийн барилга байгууламжтай төгс хосолжээ. Энэ хот Дэлхийн хоёрдугаар дайн, 1956 оны бослогын асар их ул мөрийг амссан газар юм.
20. Бангкок, Тайланд.
Буддист сүмүүдээс гадна шөнийн гайхалтай амьдралтай хот юм. Үүний дээр дэлхийн хамгийн хямд өртөгтэй хот. Шоппинг хийхэд тохиромжтой газар.
19. Кейптаун, Өмнөд Африк.
Тэнгэр баганадсан өндөр барилгууд, тэнгис, далайн эргийг хослуулсан амрахад тохиромжтой газар.
18. Чикаго, АНУ.
Өндөр барилга, блюз, жазз хөгжмийн хот. Америктаа л шилдэг комеди клубүүдтэй газар.
17. Дубай, АНЭУ.
Дубайгаас өөр ирээдүйг зөгнөсөн хот дэлхий дээр өөр байхгүй. Бас үүн шиг тансаг газар гэж үгүй. Энэ хот бол дэлхийн хамгийн өндөр барилгууд, хамгийн том худалдааны төвийн өлгий. Тансаг бүхний нийслэл ч гэж хэлж болно.
16. Санкт-Петербург, Орос.
Оростоо цорын ганц европ хот. Москвагаас ялгаатай нь энд улаан тоосго, сүмийн бөөрөнхий орой байхгүй. Харин Италийн мэргэжилтнүүдийн бүтээсэн неоклассик архитектуртай.
15. Барселона, Испани.
Технологи, түүх хоёрыг хамгийн сайн хослуулсан газар. Загварлаг, тав тухтай, тэнгисийн эрэг дээрх хамгийн сайхан хот юм.
14. Буэнос-Айрес, Аргентин.
“Өмнөд Америкийн Парис” гэгддэг, Европын хотын баялаг өв, гайхалтай архитектурыг Латин Америкийн халуухан амьдрал, гудамжны кафе, гоёмсог цэцэрлэгүүдтэй хослуулжээ.
13. Флоренци, Итали.
Өнгөрсөн үедээ гацчихсан хот. Сэргэн мандалтын үед ирсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Музей, уран зураг, сүм дугана сонирхдог хүмүүст тохиромжтой.
12. Нью-Йорк, АНУ.
Барууны соёл иргэншил, соёлын нийслэл болсон газар. Дугуй түрээслээд л Төв паркаар нь зугаалаарай. Өндөр өндөр барилгуудын ур хийцийг мэдэр.
11. Берлин, Герман.
Дундад зуун, андеграунд соёлыг хослуулсан цаг хугацааны машин, хямд хэрнээ тансаг кафетай хот.
10. Шанхай, Хятад.
Хятадын хамгийн хөгжсөн хот. Энд очвол амьдралын мартагдашгүй туршлага болно.
9. Сием Рип, Камбож.
Эртний Ангкор-Ват хотын тууриар хүрээлүүлсэн хот. Ертөнцийн нэг гайхамшиг гэлтэй.
8. Ханой, Вьетнам.
Өрнө, дорныг хослуулсан, Вьетнамын уламжлалт соёл, Францын колонийн уур амьсгалтай зэрэгцэн оршдог газар. Олон жилийн дайнд талхлагдаагүй Азийн хамгийн сайхан хотуудын нэг юм.
7. Парис, Франц.
Дэлхийн соёлын өвийн эрдэнэс, хамгийн олон жуулчид очдог хот юм. Энд Le Fumior ресторанд нь заавал ороорой. Энэ бол Францын гал тогоог хамгийн сайн мэдрэх газар юм.
6. Марракеш, Марокко.
Амтлагч, амттан үйлдвэрлэдэг, хэрэглэдэг дэлхийн төв. Гудамжны зах, базаарууд нь анхаарал татна.
5. Праг, Чех.
Праг бол Европын хамгийн тав тухтай хот мөн.
4. Бээжин, Хятад.
Цагаан хэрмийг бодитоор харахыг хүсвэл энд ирээрэй.
3. Лондон, Их Британи.
Дэлхийн хамгийн интернациональ хот. Энд дэлхийн 300 хэлээр ярьдаг хүмүүс аж төрдөг. Урлагийн бүтээл, дэлхийн бүх орноос ирсэн сонирхолтой зүйлсийг авч болно.
2. Ром, Итали.
Дэлхийн түүхэнд хамгийн ач холбогдолтой өдөр. Цэцэглэн хөгжсөн, хүчирхэгжсэн 2500 гаруй жилийн түүхийг харуулна. Мөн гудамжны уран зураачид, гудамжны ресторануудаараа алдартай.
1. Стамбул, Турк.
Одоогийн байдлаар жуулчдын анхаарлыг хамгийн ихээр татдаг газар нь энэ хот юм. Христ, мусульман соёлыг нэгэн зэрэг агуулсан, амтат хоол, тансаг кофе, зах, эртний архитектураараа сэтгэл татсан газар. Өдөржин зугаалсны дараах ядаргаагаа үдэш Турк угаалгын газарт тайлж болно.
Эх сурвалж: lifter.com.ua
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.217.9
Дэлхийн 1/3-ийг тойрч, 8 хотод очсон байна.
Хариулах202.9.40.164
Истанбул гайхалтай хот шүү
Хариулах