Д.Трампын “Facebook” ХАЯГИЙГ хоёр жилээр ХААЖЭЭ


“Facebook” компани АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трампын “Facebook” болон “Instagram” хаягийг хоёр жилийн хугацаагаар хаажээ.

Капитолын ордонд эмх замбараагүй байдал дэгдээсэн тухай мэдээлэл гарсны дараа түүний хаягийг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэрийг нэгдүгээр сард гаргаж байсан хэдий ч өнгөрсөн сард “Facebook”-н Ажиглалтын зөвлөл энэ шийдвэрийг шүүмжилсэн юм.  

Д.Трампын үйлдэл манай дүрэм журмыг ноцтой зөрчсөн хэмээн “Facebook” компани мэдэгдсэн юм.

Тэгвэл тус компани баасан гарагт шийдвэрээ эргэн харжээ. Д.Трамп тодорхой нөхцөлийг хэрэгжүүлэх болзолтойгоор хоёр жилийн дараа хаягаа сэргээлгэх боломжтой аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна