Дэлхий даяар олон мянган шүтэн бишрэгчидтэй дуучин Канье Уест 2011 онд АНУ-ын реалити шоуны од Ким Кардашиантай болзож эхэлсэн бөгөөд тэд дөрвөн хүүхдийн эцэг эх болцгоосон.
Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл хүч үзээд алдсан дуучин Канье Уестийн хувийн амьдрал сүүлийн жилүүдэд адармаатай болсон гэхэд хилсдэхгүй.
Тодруулбал,өнгөрсөн хоёр дугаар сард Ким Кардашиан дуучнаас салах өргөдлөө өгч, тэдний харилцаа дуусгавар болсныг баталсан.
Ингээд хэсэгтээ нам жим байсан дуучин Канье нэгэн шинэ дуулиан дэгдээсэн нь супер модел, хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн тэргүүн эгнээнд жагсдаг хүн бүрийн мэдэх үзэсгэлэнт Ирина Шейктэй болзож эхэлсэн явдал байв.
Өнгөрсөн Мягмар гараг буюу зургадугаар сарын 8-ны өдөр дуучин Каньегийн төрсөн өдөр тохиож, дуучин маань Ирина Шейктэй Францад зугаалж яваа зураг папарацичдын дуранд буусан байна.
Дуучны ойрын эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэд хамтдаа маш их аз жаргалтай байгаа гэнэ.
Тэдний харилцаа дөнгөж эхэлж буй юу гэвэл үгүй. Ирина 2011 онд дуучны "Power" дууны клипэнд тоглож тэдний нөхөрлөл эхэлсэн гэдэг. Гэсэн ч тухайн үедээ нөхөрлөлөөс хэтрээгүй тэдний харилцаа арван жилийн дараа хайр дурлал болсон байхыг үгүйсгэхгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна