Токио-2020 Олимпын наадамд оролцохоор ирсэн тамирчнаас КОРОНАВИРУС илэрчээ

2021/06/21

Зургадугаар сарын 19-нд Японы Нарита нисэх онгоцны буудалд газардсан Угандагийн тамирчнаас коронавирусийн халдвар илэрчээ.

Тамирчдын баг бүрэлдэхүүнд есөн хүн багтсан бөгөөд боксын тамирчид, дасгалжуулагч болон албаны хүмүүс байсан байна. Багийн гишүүд бүгд вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн байсан бөгөөд Уганда улсаас гарахдаа хийлгэсэн коронавирусийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан байжээ.

Tokyo Olympics: Uganda team member tests positive for COVID | Olympics News  | Al Jazeera

Шинжилгээ нь эерэг гарсан тамирчинг Засгийн Газрын харьяа тусгаарлах байранд тусгаарласан байна. Багийн үлдсэн гишүүдийг аюулгүй хэмээн үзэж, Осакаруу Олимпын бэлтгэл хийлгэхээр явуулжээ.

Цар тахалтай холбогдуулан бүтэн жил хойшлоод байсан Токиогийн 2020 оны Олимпын наадам энэ оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Олимпын наадам зохион байгуулах Япон улсад коронавирусийн шинэ давлагаа эхэлсэн хэдий ч цомхтгосон баг бүрэлдэхүүнтэйгээр наадмыг явуулна хэмээсэн юм.

Uganda Olympic team member tests positive for coronavirus

 Угандагийн баг тамирчид Токиогийн Олимпын наадам оролцохоор ирсэн хоёр дахь улс болсон юм. Тэдний өмнө зургадугаар сарын 1-нд Австралийн софтболлын эмэгтэй баг тамирчид хүрэлцэн ирсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна