Вакцин эсэргүүцэгчидтэй Филиппиний Ерөнхийлөгч хатуу тэмцэнэ гэдгээ зарлалаа.
Сүүлийн үед коронавирусийн халдвар эрчимжиж, ''эрүүл мэнд эрхэм баян'' гэдгийг хэн хүнгүй ойлгосон. Дэлхий нийтээр 3,9 сая гаран хүн, Монголд өчигдрийн байдлаар гэхэд нийт 459 хүн нас барсан энэ үед вакцинжуулалт биднийг цар тахлаас сэргийлэх аврагч болоод байна.
Гэсэн хэдий ч вакцинжуулалтыг тойрсон эргэлзээ, цуу яриа иргэдийн дунд их байгаа нь нууц биш. Вакциныг эсэргүүцэгч, хуйвалдааны онолчид дэлхийн аль ч улсад байдаг бөгөөд бусдын эрүүл мэндийг эрсдэлд оруулж, халдварт өвчин тарааж байдаг гэдгийг санах хэрэгтэй.
Эрс, шийдэмгий мэдэгдэл хийдгээрээ алдартай Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте Даваа гарагт телевизийн нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа ийнхүү өгүүлжээ.
''Намайг битгий буруугаар ойлгоорой. Ковид19 бол үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа асуудал. Вакцин хийлгэхийг хүсэхгүй байвал таныг баривчилж, хүчээр дархлаажуулах болно.
Вакцин хийлгэмээргүй байвал Филиппинээс яв. Энэтхэг эсвэл АНУ-руу, хүссэн газар луугаа яв.
Орон нутгийн засаг дарга, хороодын дарга нартай хамтран ажиллаж, вакцин хийлгэхгүй байгаа хүмүүсийн нэрсийг авч, хатуу арга хэмжээ авна'' гэдгээ мэдэгдсэн юм.
Ерөнхийлөгчийн уг мэдэгдэлд хүний эрхийн хуульч өмгөөлөгч тайлбар хийсэн бөгөөд, ''Филиппинд вакцин хийлгэх нь хувь хүний эрхийн асуудал. Вакциныг эсэргүүцсэн хүнийг баривчлах хуулийн зүйл заалт байхгүй. Ерөнхийлөгч ард иргэдийг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаж, аль болох хурдан сүргийн дархлаатай болоосой гэсэндээ хатуу ширүүн үгс ашигласан байх'' хэмээсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.77.109
Манайд вакцинд хамрах эсэхээ хувь хүн өөрөө шийдэх хуультай, гэтэл эрсдлийн хариуцлагыг төрд үүрүүлэх гээд байдаг.
Хариулах203.91.112.130
хүктэй адилхан байна
Хариулах192.82.77.109
Хүмүүсийг үхлээс хамгаалахын тулд хатуу байхаас өөр аргагүй.Ма