Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тогтоолыг ДЭМЖЛЭЭ

Т. Тэргэл
Өчигдөр 17 цаг 56 минут

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийн загвар шалгаруулах уралдаан зарлаж, ирүүлсэн загваруудыг Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа хэлэлцэн шалгаруулж баталжээ. Медаль нь зүүлт, медаль гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд  медалийн тэмдэг болох доод хэсэг нь дөрвөн зүг, найман зовхисыг илэрхийлсэн найман оройтой, нарны цацраг хэлбэртэй, цацрагийн гол хэсэг дэх “100” гэсэн тооны голд Ардын хувьсгалын их удирдагчдын нэг жанжин Д.Сүхбаатарын хөшөөг  цагаанаар, жанжны гар дээр Хүннү өвгөдийн гал, нар, сарыг мандуулан Ардын хувьсгал гэсэн үгийг шаргалаар, 1921-2021 гэсэн тоог алтан шаргал туузан дээр цагаанаар бичжээ.

Хүндэт медалийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгох юм байна. Нийтдээ 150 мянган ширхэг медаль хийлгэхээр төлөвлөсөн бөгөөд тус бүрийг нь таван мянган төгрөгөөр үнэлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна