BTS хамтлаг Billboard Hot 100 чартыг дахин тэргүүлжээ


BTS  хамтлагийн "BUTTER"  дуу долоон долоо хоног дарааллан уг чартыг тэргүүлснээр Billboard-ын түүхэн дэх долоон долоо хоног дарааллан тэргүүлсэн 8 дахь дуу болжээ. 

Мөн тэд долдугаар сарын 9-нд "Permission to Dance" хэмээх шинэ уран бүтээлээ цацсан бөгөөд дараа долоо хоногийн Billboard Hot 100 чартад  BTS хамтлагийн 2 уран бүтээл нэгдүгээр байрын төлөө өрсөлдөх магадлалтай юм. 

BTS хамтлагийн "Permission to Dance" шинэ дуу нь ирэх 7 хоногт Billboard Hot 100 чартын 1-т, харин "Butter" 3-т орно гэсэн мэргэжилтнүүдийн эхний таамаг урьдчилсан байдлаар гаржээ. 


                                                                                                                                                                                               Х.Есү



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна