Герман, Бельгид их хэмжээний үер бууж, 70 орчим хүн амь үрэгджээ

2021/07/16
Герман болон Бельги улсад их хэмжээний бороо орж, үер буусны улмаас 70 орчим хүн нас баржээ.

Байгалийн гамшгийн улмаас Бельгид 11 хүн, Германд 60 орчим хүн амь үрэгдсэн нь одоогоор тогтоогдоод байна. Хохирлын хэмжээг бүрэн гаргаж чадаагүй байгаа юм. Цаашдаа их хэмжээний бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулаад байгаа аж.

Тус улсын удирдлагууд болон мэргэжлийн байгууллагууд агаарын эрс тэс уур амьсгалыг дэлхийн дулааралтай холбосон байна.

Герман улсын хувьд баруун хэсэгт үерийн улмаас зам тээврийн системд доголдол үүсч, сургуулиудыг хаажээ. Орон сууцнууд руу орох гарах гарч бүрэн хаагдсан учир завиар хүрэхээс өөр аргагүй болж, аврах, нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд цэрэг дайчилж эхэлсэн байна.

Түүнчлэн хөрш зэргэлдээ Нидерланд улсын Маастрихт хотын 10,000 хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ.

                                                                                                                                                                                           Х.Есү




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.189
    2023/07/03

    Маш их хүчтэй үер болжээ байгалийн гамшгийн өмнө хүн бид хүч мөхөсдөж бна.Гамшиг зовлон бага шиг л болоосой

    Хариулах