Улаанбаатар Дархан чиглэлийн эхний 130 км авто зам нээгдлээ

Өчигдөр 13 цаг 09 минут

Улаанбаатар-Дархан чиглэлийлийн эхний 130км замыг нээсэн байна. Уг замын нийт өргөн 11 метр урттай. Замын даацыг нэг автомашин 11 тонн гэж үзэж буй. Эвдрэл, гэмтэл гарлаа гэхэд гурван жил засварлаж хариуцна гэж замын ажил хийсэн компани дурдсан юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар энэ сарын 8-нд Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, шинэчлэх ажлын явцтай танилцсан. Нийт 204.11 км замын бүтээн байгуулалтын ажлыг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголтын банкны тусламжтайгаар хэрэгжүүлж байгаа юм. Одоогийн байдлаар 130 км замын ажил дуусч, зорчих боломжтой болжээ. Нэгдүгээр багц 45 км зам дээр 300 гаруй тэмдэг тавих шаардлагатай ч цар тахлын улмаас үлдсэн материалыг татан авч чадахгүйд хүрч хэсэг саатсан байна.

Шанхай Констракшн групп компанийн төслийн инженер О.Батхүү:

-Үлдсэн ажлын Сайханы голын 18 метр гүүр барих ажил одоо 45-50 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоогоор бид 40-45 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.  Цаг агаарын нөхцөл байдал, усархаг борооны улмаас 10 хоног, хөл хорио, халдварын тархалтаас болж 16 хоног алдсан. Хятадаас ирэх үндсэн материалаа хүлээж байгаа. Мөн нийслэлээс ирэх бетон цутгамал, арматур байна. Бүтэн сар хүлээж байгаа ч боломжоороо ажиллаж байна гэсэн юм.

Тус компани Сайханы гүүрнээс гадна Дарханы авто замын 2 дугаар багцад харьяалагдах Шивэртийн болон Шавартын гүүрийг тавих юм. Нийт ажил 9 дүгээр сард дуусна” гэв.

                                                                                                                                                                                        Х.Есү





Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.19
    1 цагийн өмнө

    Hedii tsar tahaltai baisan ch 204 km zam iim olon jil barih ch gej dee .ene buhnii uusel garal n avilga l baih daa.

    Хариулах
  • 202.21.108.169
    3 цагийн өмнө

    Яг хэзээ явуулах юм бэ? 9сард юмуу.нээлээ гээд байх юм.хаалттай тэмдэг тавих гэж байгаа юм бишүү.

    Хариулах
  • 202.9.47.13
    10 цагийн өмнө

    Яг маргааш баруун чиглэлд гарах гэж байна, үнэн бол сайхан л байна, зам муу байх сэтгэл хямраадаг шүү

    Хариулах
  • 66.181.184.54
    21 цагийн өмнө

    Hudalaa gutsahimaa dongoj saya shabar dunduur tuu hij irlee. Orson heseg n joohon 52 daba . Baruun haraag naad hotoloos urihan i tsaana niitedee 50 . 60 km l bh

    Хариулах
  • 64.119.19.35
    Өчигдөр

    Замын даац 1 машин 11тн гэнэ үү арай үгүй бөйлгүй дээ мэдээлэлээ зөв нягталж зөв өгч баймаар юмаа. Автомөшины нэг тэнхлэг дээр 11тн даөцтай байлгүйдээ

    Хариулах
    • 66.181.161.19
      1 цагийн өмнө

      Herev niit 11 n tonniin daatstai zam bol tom ovoriin teevriin heregseliig yvuulahgui baih heregtei.herev yvbal ene zam evdreed l ehlene bh daa

  • 192.82.77.244
    Өчигдөр

    Ашгүй дээ. Дархан явахаар зүрх үхээд байдаг.

    Хариулах