ЕБС-иудад ажиллах 30 сэтгэл зүйчийг сонгожээ


Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ЕБС-д сэтгэл зүйч ажиллуулах эрх зүйн орчин болон дэлхийн улс орнуудын туршлагыг харьцуулан судалж, богино, дунд хугацааны төлөвлөлтийг боловсруулсан.

“Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц Ерөнхий боловсролын 30 сургуульд ажиллах сэтгэл зүйчийг сонгон шалгаруулалт энэ өдрүүдэд үргэлжиллээ. Сонгон шалгаруулалтад 73 хүний материал ирж хоёр шатны шалгаруулалтын дараа 30 сэтгэлзүйчийг сонголоо.

ЕБС-ийн сэтгэл зүйчийг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулж, баталсан бөгөөд дээрх сонгон шалгаруулалтад тэнцсэн сэтгэл зүйчдийн сургалтыг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

А.Мөнхнаран 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна