Токио-2020 олимпын наадмын нээлт өнөөдөр 19:00 цагт эхэлнэ


Токио 2020 олимпын их наадмын нээлт өнөөдөр албан ёсоор эхэллээ. Олимпын нээлт Улаанбаатар хотын  цагаар 19:00 цагт эхлэх бол баг тамирчдын ёслолын жагсаал 20:30 цагт Грек улсын багаар эхэлж, Япон цагаан толгойн үсгийн дарааллаар улс орнууд цэнгэлдэхэд орж ирнэ.

Олимпын нээлтэнд VIP эрхтэй 950 үзэгч оролцоно. 

Нээлтийн үйл ажиллагаанд жүдо бөхийн тамирчин Ө.Дүүрэнбаяр, 3х3 сагсан бөмбөгийн тамирчин О.Хулан нар Монгол Улсын төрийн далбааг мандуулан оролцох юм.

Олимпын наадамд спортын 10 төрөлд манай улсын 43 тамирчин ур чадвараараа өрсөлдөж байгаа бол, манай улсын баг тамирчид 190 дүгээрт цэнгэлдэх хүрээлэнд алхан орохыг Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээллээ.

                                                                                                                                                                                               Х.Есү



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна